Дуулал 22:1-11

Дуулал 22:1-11 АБ2013

Бурхан минь, Бурхан минь, Юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, авралаас минь Юунд Та хол байна вэ? Бурхан минь ээ, би өдрөөр хашхирдаг ч Та хариулдаггүй Шөнөөр бас хашхирдаг ч Надад хариу алга. Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа, Та ариун юм. Эцэг өвгөд маань Танд итгэсэн Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан. Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй. Харин би өт, хүн биш! Би хүмүүсийн буруушаал болж Ард олонд жигшигдсэн юм. Намайг хардаг бүхэн Намайг тохуурхан инээдэг Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн “Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан Тэр түүнийг авраг! Тэр Түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна. Гэсэн ч Та намайг эхийн хэвлийгээс гаргасан Тэр мөн Эхийнхээ хөхөөр байх үед Та намайг итгүүлсэн. Би төрөхөөсөө Танд даатгагдсан Эхийнхээ хэвлийд байх үеэс минь Та миний Бурхан байсан. Зовлон шаналан ойрхон Туслагч ганц ч алга тул Надаас бүү холдооч.

Дуулал 22:1-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв