Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар
Бид хязгаарлагдмал ертөнцөд амьдардаг учраас бид эргэлздэг.
Бидэнд бүхий л хариултууд байдаггүй учраас асуултууд гарцаагүй үүсэн гардаг:
Бурхан ямар Бурхан бэ? Би Түүнийг хэрхэн таньж мэдэж болох вэ? Амьдралын зорилго юунд оршдог вэ? Яг ямар замаар би явах вэ?
Арван дөрөвдүгээр зууны нэр нь үл мэдэгдэх ид шидтэн "үүл манан мэт үл мэдэгдэх зүйлд" оршдог хэмээн нэгэнтээ хэлжээ. Иймээс л бид эргэлздэг. Бид үргэлж цэлмэг тэнгэрийг хараад байдаггүй.
Гэсэн хэдий ч, бидний өөрсөддөө сануулах ёстой зүйл бол энэ бүхэн Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг гэдэг юм. Тэр тодорхой зорилготойгоор ийнхүү бүтээсэн. Тэр системд маань хязгаарыг тавьсан. Энэ нь санамсаргүй зүйл байгаагүй. Бидний үл мэдэх олон зүйл амьдралд маань байх болно гэдгийг Тэр мэдэж байсан. Гэсэн хэдий ч Тэр хүн төрөлхтний түүхийг ийм байдалтай харагдуулахаар сонгосон. . . . Бурхан бүтээлийг бүтээхээр шийдэх үедээ мянган өөр боломжуудад Тэр за гэж хэлж болох л байсан. Гэвч Тэр тэгээгүй. Тэр энэ ертөнцийг сонгожээ. Тэр таныг сонгосон. Тэр намайг сонгосон. Хязгаарлагдмал байдлуудын маань хамт сонгожээ. Гэсэн ч Тэр энэ бүхнийг хараад "үнэхээр сайн" гэж хэлсэн.
Энэ бүхэн нь эргэлзээ бол энгийн зүйл болохыг харуулж байна.
Эдгээр нь энэ дэлхий дээр амьдрахын байгалийн жамын дагуух үр дагавар юм.
Та муу хүн учраас эсвэл бусдаас сүнслэг байдлынхаа хувьд дутмаг нэгэн учраас эргэлздэггүй. Та хүн учраас эргэлздэг.
Асар олон христитгэлтнүүд ярихын аргагүй, үзэшгүй муухай гэм байгаа учраас эргэлзээ байдаг гэж үздэг учраас энэ нь маш чухал зүйл. . . .
Амьдралын хүнд асуудлуудад өгөх бүхий л хариултуудын хамт Бурхан Адам, Ева хоёрыг бүтээгээгүй. Үүний оронд эрж хайх, эргэлзэх, суралцах орон зайг Тэр гаргаж өгсөн. Нууц итгэлийн хамт оршин тогтнох боломжтойгоор Тэр цэцэрлэгийг боловруулжээ. Бид эргэлзэх үедээ Бурханы урамыг хугалдаггүй; харин эргэлзээ бол ойлголтынхоо хязгаарлагдмал байдалдаа үзүүлэх байгалийн жамаарх хариу үзүүлэлт юм гэсэн үг. . . .
Итгэл бол хязгаарлалт биш харин боломж юм. Итгэл бол арьс арьсаараа хүрэх мэт ойр, дотно байдал бас харилцаа юм. Гэхдээ тэнд хүрэхийн тулд тодорхой байдал маань үгүй болох хэрэгтэй. Бүтэц маань нурсан. Асуултууд маань хариулагдаагүй. Тэнд л, харилцааныхаа гүнд л бид шашны улиг болсон жагсаалтуудыг биш харин Хүнтэй нүүр тулдаг. Нөхөрлөл төрөн гарлаа.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.
More