Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар
Бурхан бол зайны Бурхан биш. Тэр бол бүхний Бурхан мөн. Бидний мэдэх болоод үл мэдэх зүйлсийн маань Бурхан бол Тэр юм. Энэ бүхэн бүгдээрээ Түүний загвар. Мэдэхгүй бүхнийхээ асуултын тэмдгүүдийг оруулаад бас шинжлэх ухааны талаар мэдэх бүхнээ цаасан дээр бич. Тэдгээрийгээ тойруулаад маш том тойргыг зур. Тэр том тойрог бол Бурхан. Тэр үүнийг ийм байдалтайгаар бүтээсэн учраас ертөнц бол түвэгтэй, үл тайлагдах бас нууцлаг зүйлээр дүүрэн аж. Тэгээд Тэр бидэнд үүнийг өгсөн.
Бүх зүйл таных.
Бурхан бол шинжлэх ухааны хязгаарыг заагч, эргэн тойронд, дээгүүр, доогуур бас давсан Нэгэн. Бурхан оршдог болохыг шинжлэх ухааны ололт үгүйсгэхээсээ илүү iPhone хэрхэн ажилладагыг ойлгох нь Тим Күүкийн оршдогийг үгүйсгэхэд анхаарал хандуулдаг. . . .
Энэ бол маш чухал. Шинжлэх ухаан Бурханыг тайлбарладаггүй. Энэ нь Түүний ямар үзэсгэлэнтэй бас бүтээлч Нэгэн болохыг бидэнд харуулдаг.
Бурханы үг ба Бурханы ертөнцийн хооронд тодорхой зөрчилдөөн гарах мэт байвал яах вэ?
Анхааралтай хар. Улам илүү судлан шинжил. Эрж хай. Магадлан асуу. Хүлээ. Судал. Унш. Асуултуудыг асуу. Бичээсийн (эсвэл шинжлэх ухааны) судалгаа тань буруу байж болно гэсэн санаанд бодол санаагаа нээлттэй байлга. Итгэлээ бүү орхи. Хамгийн бага мэддэг зүйлээсээ болж хамгийн их хайрладаг зүйлдээ бүү бууж өг. Мэдэхгүй байхын гайхамшгийг өөрийн болго. Сөргөлдөөн дунд зүгээр л суу. Нууцлаг зүйл байгаа гэдэгтэй эвлэр.
Учир нь магадгүй нэг өдөр нууц тайлагдах ч юм билүү, энэ бүхний эцэст сөргөлдөөн байгаагүй гэдгийг та олж мэдэх ч юм билүү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.
More