Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар
Бурхантай барилдан байсан Иаковын түүх нь бат итгэл ямархуу байдалтай харагддагыг харуулсан үзэсгэлэнт дүрслэл юм. Бат итгэл бол дотно, тууштай, амьдралын бүхий л хэрэгцээг агуулах, хөлс дуслуулам, цус урсгахуйц, заримдаа тохьгүй бас үргэлж Бурхантай бодит харилцааг үзүүлдэг. Итгэл бол дэглэгдсэн бүжиг биш; энэ бол барилдааны дэвсгэр. Энэ нь бүхий л айдас, гэм, өөртөө итгэлгүй байдал, эргэлзээгээ авч ирээд Бурхантай гардан барилдаанд орно гэсэн үг. Тиймээ, та магадгүй хөхөрч бас эрч хүчээ алдаж болно. Гэхдээ хуурамч шашинлаг хүн байснаас Бурханы өмнө бодит эмх цэгцгүй нэгэн байсан нь хамаагүй дээр.
Итгэл гэж байгаа бүхнээрээ бүрэн орохыг хэлдэг.
Хэрэв та зүгээр л эцэг эхийнхээ, найзуудынхаа эсвэл чуулганыхаа биш харин таныг өөрчлөх, таныг амь оруулах тийм бат итгэлийг олж авахыг хүсэж байвал өөр арга зам гэж үгүй. . . . Галат 6:16-д, биднийг "Бурханы Израиль" гэж Паул хэлдэг. Өөрөөр хэлбэл, сүнслэг өв маань Бурхантай барилдсан хүмүүсээр дүүрэн байсан учраас бид ч мөн адил бөх байхаар дуудагдсан хүмүүс.
Бидний доторх Иаков Израиль болох, итгэл маань өсөх цорын ганц арга зам бол өөрийгөө тэр чигээр нь Бурхан дээр авч ирэх юм. Үүнд эргэлзээ маань ч бас багтдаг. Ялангуяа эргэлзээ маань. . . .
Аюулгүй, таамаглаж болохуйц газрыг өнгөрөн харанхуй, эргэлзээгээр дүүрэн газарт хүрэх үед итгэл маань өсч торнидог. Айдсын тань хэмжээгээр мөрөөдлийг тань багасгахаас итгэл татгалздаг. Итгэл бол асуултуудаас нуугддаггүй харин хүсэл эрмэлзэлтэйгээр тэдэнтэй тэмцэлддэг. . . .
Бичээс бол эргэлзээнд назгайрах байдалтайгаар бууж өгсөн хүмүүсийн түүх биш; энэ нь эргэлзээтэйгээ хайр найргүйгээр тулалдсан хүмүүсийн түүх юм. Өнгөцхөн, ач холбогдолгүй, хоёр хэмжигдэхүүнтэй итгэл тэдний дотор шатан байгаагүй. "Нягтлаагүй амьдрал үнэ цэнэтэй байдаггүй" гэж Сократ хэлжээ. Библийг бичигчид болоод баатрууд нягтлаагүй итгэлд итгэх аргагүй хэмээн нотложээ.
Тиймээс ч бүлэг, эшлэлүүд даяар тэд Бурхантайгаа зоригтойгоор, эрч хүчтэйгээр, шазруунаар барилдсан. Тэдний тааламжгүй дуу хоолой, "Намайг ерөөхөөс тань нааш би Таныг явуулахгүй!" хэмээн хашхирсан. Энэ нь хэцүү бөгөөд зовлонтой байхыг нь мэдэж байсан хэдий ч энэ тэмцэлдээн бол юутай ч зүйрлэшгүй зүйл байсан.
Энэ төлөвлөгөөний тухай
Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.
More