Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

10-с 7 дахь өдөр

Гэтлэл номонд, түүнийг ариун газар дээр зогсож байсан учраас Бурхан Мосег гутлаа тайл гэж хэлдэг. Энэ түүнийг ямар ихээр гайхшруулсан гээч! Цөлийн тэр хэсгийг тэр хэнээс ч илүү сайн мэддэг байв. Тэр хоньчин байсан учраас тэр л газар дээр дөчин жил алхсан. Мосегийн хувьд энэ түүний ажлын газар нь байлаа. Түүний хувьд энэ бол олны хөлийн, тоос шороотой, заваан, хоньдын талхалсан газар байжээ. Гэвч Бурхан үүнийг ариун гэж хэлсэн.

Таны яг одоо гишгиж буй газар ариун байдлаар нэвчсэн газар байсан бол яах вэ? Амьдралын тань нэг бүр нь Бурханы дүр төрхөөр нэвт шингэсэн бол яах вэ? Эргэн тойрны тань орон зай Түүний дуу хоолойгоор дүүргэгдсэн бол яах вэ?

Бурхан ярьдаг. Магадгүй таны төсөөлөх арга замаар биш байж болох юм.

• Тэр өөр бусад хүмүүсээр дамжуулан ярьдаг. Танд ядаргаатай мэт байх хүмүүсээр ч хүртэл дамжуулан ярьдаг.

• Урлагаар дамжуулан Тэр ярьдаг: гоё ном, хөгжим, яруу найраг, дуу ба зураг.

• Зүүдээр дамжуулан Тэр ярьж ч болно. . . .

• Түүний бүтээсэн зүйлсийн гоо үзэсгэлэнг цээж дүүрэн амьсгалан үед маань Тэр бүтээлээр дамжуулан ярьдаг.

• Ятгалга ба ямар нэгэн зүйл буруу байна гэсэн хэмлэх мэт мэдрэмжээр дамжуулан Тэр бидэнтэй ярьдаг. (Заримдаа Бурхан дуугаа хураасанд асуудал оршдоггүй харин гэмийн чих дөжрүүлэм дуу хоолойнд асуудал оршдог. Гэм амьдралын маань хамгийн чанга дуу хоолой байхыг хүсдэг. Үүнд ийм боломжийг бүү олго.)

• Зовлонгоор маань дамжуулан Тэр бидэнтэй ярьдаг.

• Төөрсөн үед маань Тэр бидэнтэй ярьдаг.

• Эргэлзэх үед маань ч хүртэл Тэр бидэнтэй ярьдаг.

Хэрэв Бурхан үнэхээр оршдог л юм бол энгийн газар нутаг гэж гэж огт байдаггүй. Энэ бүгдээрээ ариун газар юм. Таны яг одоо оршин буй энэ хором мөч бол ариун. Шаахайгаа тайлж, хуруунуудаа газарт шигтгэн магтахад Бурхан таныг урьж байдаг.

Тэр энд бидэнтэй хамт байна.

Бурханы хурууны хээ амьдралын тань тэр аяар хүрсэн. 

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ХарперКоллинсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/2Pn4Z0a