Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

10-с 9 дахь өдөр

Чуулган нь гэр бүл мэтээр амьдрахыг Бурхан зүрхэндээ хүсэн, үргэлж хүссээр иржээ. Чуулганд л бид хамтдаа барилдан, гайхширч, магтан бас эргэлздэг. Өнгөрсөн үеийнхээ хэлтэрхийнүүдийн хамтаар бид чуулганд л ирж, эндээс л эдгэрэл, хүлээн зөвшөөрөл, нигүүлслийг олж авдаг. Чуулганаас л зовлонтой хүмүүс ганцаараа зовж байгаа юм биш гэдгээ олж мэддэг. Үйлс 2-р бүлэгт чуулган дээр Ариун сүнсээ цутгасан нь Түүний алсын хараа байсан юм. Энэ ч бас Бурханы танд зориулсан алсын хараа юм.

Энэ алсын харааны дагуу амьдрах дээр ихэнх чуулган тийм ч амжилт гаргаагүй нь үнэн. Өөрчлөгдөх хэрэгтэй асар их зүйл байгаа нь үнэн хэдий ч та өөрөө тэр өөрчлөлт байх боломжтой.

Та бол чуулган.

Чуулган гэж барилга биш харин Есүсийн арга замыг дагахаар хөөцөлдөх хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг. Энэ нь итгэлийнхээ—болоод бие биенийхээ юу нь үзэсгэлэнтэй, сайн сайхан, эмх замбараагүй зүйлд налах хэрэгтэй гэсэн үг. Эргэлзээнийхээ туршид гар гараасаа барин тэмцэлдэнэ гэсэн үг.

Матай 26-р бүлэгт, нас барахаасаа хэдхэн цагийн өмнө Есүс найзуудынхаа хамт ширээ тойрон суув. Тэд хамтдаа дуулцгаав. Хамтдаа залбирцгаасан. Тэр талх авч хуваав; Тэр аяга дарс аваад үүнийгээ тэдэнтэй хуваалаа. Тэр, "Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд" гэв. Ноцтой асуудлууд, эргэлзээ, дутагдал, итгэлтэй тэмцэлдэх тэмцэл бүхий өөр өөр бүлгийн хүмүүс ширээ тойрон сууж байлаа.

Гэвч Есүс бүгдийг нь урьсан. Өөрийнхөө эмтэрсэн биеийг Тэр тэдэнтэй хуваалцжээ. Тэдэнд ширээн дээр суух суудлыг Тэр санал болгов.

Тийм хэсэг бүлэг таны хувьд хаана байна вэ? Амьдралынхаа зэлүүд газарт оруулахуйц ширээг тань тойрон тантай хамт суух хүмүүс хэн байна вэ? Эмтэрсэн байдлаа тэдэнтэй ямар арга замаар та хуваалцаж болох вэ?

Та ганцаараа эргэлзээг туулах шаардлагагүй. . . .

Хэрэв та эргэлзээтэй тэмцэлдэн буй бол танд хэсэг бүлэг хүмүүс хэрэгтэй.

Энэ нь зөвхөн таны тусын тулд биш; харин бусдын тусын тулд аж. Та өөрөө эргэлзээтэй тэмцэлдэж байхгүй үед ч хүртэл, таны ойролцоо байгаа хэн нэгэн эргэлзээтэй тэмцэлдэж байж болох юм. Тэдэнд та хэрэгтэй. Тэд таны залбирал, сонсох чих, урамшууллыг үнэн сэтгэлээсээ хүсэн хүлээж байдаг. Урамшуулах гэдэг үг нь"зүрх зориг өгөх" гэсэн утгатай. Итгэл нь сульдан буй хэн нэгэнтэй зүрх зоригийг хуваалцах хүч танд бий. "Үүнийг туулах явцад чинь би чамайг хайрлах болно." гэдэг эргэлзэж буй найздаа хэлж болох хамгийн хүчирхэг зүйлсийн нэг юм. Тэдэнд та хэрэгтэй. Тэдэнд таны оршихуй хэрэгтэй. Тэдэнд таны хүч тэнхээ хэрэгтэй. Тэдэнд таны шарх сорви ч бас хэрэгтэй. 

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ХарперКоллинсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/2Pn4Z0a