Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар
Хэрэв би буруу байвал яах вэ?
Зарим хүмүүс энэ асуултыг итгэлд нь халдаж буй мэтээр орчуулдаг. Гэвч хэрэв энэ хором итгэлийн хамгийн агуу боломж нь байвал яах вэ? Магадгүй бид соригдох шаардлагатай бөгөөд тэгснээр бидний үзэл бодол ба итгэдэг зүйлс маань шалгагдан, шинэчлэгдэх болно. Магадгүй Есүсийн дагалдагчид болохынхоо хувьд мэдрэх шахалтууд маань итгэхээр тэмцэлдэж буй нэгэнд нигүүлслийг боловсруулж бас илүү амьд, соёлын хувьд илүү холбогдсон итгэл өсөх орон зайг бий болгож байж болох юм.
Түүхийн явцад, Бурханы хүмүүс цөллөгт байхдаа дуу хоолойгоо олсон байдаг. Ингэж л Библийн ихэнх хэсэг бичигдсэн аж. Ингэж л хувьсгал эхэлжээ. Хөөн зайлуулалтын зовлон шаналгаанд хэн болох нь төрөн гарчээ. Хэн болохоо олж мэдсэний дараа үүний онцгой, онцлог байдал ба гоо үзэсгэлэн нь үл итгэгч ертөнцийг эргүүлэн зохих байранд нь авч ирсэн.
Хэрэв энэ үнэн юм бол дэлхий эргэлзээг бидэн рүү шидэх үед бид сандрах хэрэггүй гэсэн үг. Айх зүйл огт үгүй. Ямар ч төрлийн эсвэл ямар ч эх сурвалжаас ирэх эргэлзээнээс айх зүйл нэг ч үгүй. Соёлын шахалт ч бай, амьдралын эмгэнэлтэй хүнд хэцүү асуудлууд ч бай, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд ч бай, сүнслэг байдлын төлөвшлийн өсөлтийн өвдөлт ч бай, эсвэл ямар нэгэн нуугдмал дотоод санаа зоволт ч бай эргэлзээ аянд тань сатаарал болох үед өмнө нь хэзээ ч байгаагүйгээр таныг урагш хөдөлгөх чадамжийнх нь төлөө та үүнд талархах хэрэгтэй.
Эргэлзээ бол түүхийн төгсгөл биш; үүний доторх тодорхойгүй байдал л түүхийн төгсгөл юм. Эргэлзээ бол хүсэн хүлээгээгүй байсан нууц; шийдэгдээгүй, хоргодсоор байх асуулт. Эргэлзээ бол дэлгэцнээс хараагаа салгаж чаддаг ч байсан болоосой гэж хүсэх хэдий ч суудалдаа хадагдан, нээлттэй аман дотор чинь идээгүй попкорн байх агаад, хажуу дахь хүнийхээ гарийг чанга базахтай адил.
Амьралынхаа түүхийг ахин дүгнэж цэгнэхэд эргэлзээ таныг шахдаг. Үнэ цэнэ тань юу вэ? Та юунд үнэхээр итгэдэг вэ? Аль зүгт та явахыг хүсэж байна вэ? Хоёр эргийн хооронд тогтсон ус мэт салаалах үр дүнд зориулсан орон зайг эргэлзээ бий болгодог. Та Бурхан руу эсвэл Түүнээс холдон сэлж болно. Та итгэл рүү эсвэл эргэлзээ рүү хүрч болно. Сонголт нь таных. Эргэлзээ бол үнэндээ төвийг сахигч; эргэлзээгээрээ та яах нь юунаас ч илүү чухал байдаг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.
More