Эрчүүдэд зориулсан харилцааны зөвлөгөөЗагвар

Relationship Advice For Men

8-с 7 дахь өдөр

Найзууд

"Эдгээр оддын дээгүүрх оргил дээр бид зогсон байлаа. Тэнгэрийн заадас биднийг хүрээлэн эргэлдэн байсан агаад оддын гэрэл доорх сааралтсан орон зайд дэлхий мөнгөн өнгөөр гялалзан байв. Тэнгэрулстай харьцуулбал дэлхий асар жижиг бас бид үүнээс асар бага хэмжээтэй. Хамтдаа аялах найзгүйсэн бол ертөнцөд бид олдохгүйгээр бүр мөсөн алга болохуйц жижигхэн хүмүүс аж."Рожер Томпсон. Оддоос ч дээгүүр бид оршдог

Хичээлийн завсарлагаа, тоглоомын талбайг та санаж байна уу? Автоматаар л бараг найзууд болчихдог байсан үеэ санаж байна уу? Санаанаасаа зохиосон спорт гэж тоглож байхдаа хамгийн дотны найзтайгаа би 2-р ангид байхдаа танилцсан. Тэр унаж үүдэн шүдээ хугалахад нь би түүн рүү гүйн очоод, туслан, хамтдаа бид хоёр эмч рүү явж билээ. Хэдэн арван жилийн дараа тэр найз минь сая долларын шийдвэрийг байнга гаргадаг санхүүгийн компанитай болсон бөгөөд урд шүд нь хиймэл гэдгийг надаас өөр мэдэх хүн огт байхгүй.

Нөхөрлөл ямар чухал болохыг Бичээс маш тодорхой дурдсан байдаг. Есүс ч хүртэл биднийг Өөрийнхөө найз гэж дууддаг. Багийнхаа найзын талаарх сайхан дурсамж хүн бүрд л байдаг. Гэхдээ насанд хүрсэн хүний хувьд бид хэрхэн найз нөхөдтэй болдог вэ?

Магадгүй ажил дээрх хүмүүс маань тэр бүр сайн үр нөлөө үзүүлж чаддаггүй байж болох юм. Оюутны байрны нэг өрөөний хүүхдүүдэд чинь тантай адилхан амьдралын зорилго үгүй—эсвэл амралтын өдрүүдийн ижил зорилго чинь ч адилхан байдаггүй. Гэхдээ хараахан бүү шантраарай.

Нөхөрлөл бол агшин зуурын зүйл биш. Үүнд цаг хугацаа болоод оролдлого зарцуулагддаг. Насанд хүрсэн хүн болохынхоо хувьд шинэ нөхөрлөл эхлүүлэх маш тодорхой таван арга зам бол энэ байна. 

  • Таны хараахан хүрээгүй талбартаа амжилт олсон мэт санагдах эрэгтэйтэй өглөөний хоол ид эсвэл кофе уухаар яв. 
  • Бурханд болоод гэр бүлдээ хайртай нэг юмуу хоёр эрэгтэйтэй хамт загасчлах, дугуй унах, гольф тоглох зэргийг хий. 
  • Цуглааныхаа эрчүүдийн библи судлал эсвэл өөрт ойр чуулгандаа хамрагдаад үз. Хэрэв танд таалагдахгүй бол өөр хэд хэдэн чуулганыхад хамрагдаад үз. 
  • Хэрэв та гэрлэсэн бол эхнэрийн тань сүүлийн үед ярьсаар байгаа хостой хамт цагийг өнгөрүүлэх нь найзтай болоход тань туслах—мөн эхнэрээсээ оноо олж авахад тань тусалж ч болох юм.
  • Дараагийн удаа хөршид тань ямар нэгэн хэрэгцээ гарах үед нь тэдэнд тусла. Дараагийн удаа танд өөрт чинь тусламж хэрэгтэй болох үед тэр хөршөөсөө тусламж гуй.

Өнөөдрийн бичлэгийг үзээд залбир.

Залбир: Есүс ээ, намайг Өөрийнхөө найз гэж дууддагт тань талархъя. Хамт уулзах зөв эрэгтэйг (эсвэл хэд хэдэн эрэгтэйг) олоход Та надад туслах уу?

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Relationship Advice For Men

Хэрэв бид амжилтаараа хэмжигддэггүй, харин харилцаагаар хүчирхэгждэг бол яах вэ? Зохиолч Рожер Томпсон сэтгэл сэргээсэн түүхүүдээр дамжуулан эрэгтэй хүнийг төлөвшүүлэхэд ашигладаг хүчирхэг харилцааг ил болгож байна. Найзуудынхаа хамтаар өнөөдөр Life.Church-ийн энэхүү Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳг эхлүүлнэ үү.

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших