Эрчүүдэд зориулсан харилцааны зөвлөгөөЗагвар
Хүүхдүүд ба цаг зав
"Би тэдэнтэйгээ хамт усан дотор зогсдог учраас би хүүхдүүдийнхээ баатар нь."Рожер Томпсон, Оддоос ч дээгүүр бид оршдог
Тэгэхээр Рожер бид хоёр найзууд болсон. Үнэндээ бидний нөхөрлөл санаанд ч оромгүйгээр эхэлсэн. Би эндээс түүний Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүдийн нэгийг олж хараад, номыг нь уншаад, улмаар Инстаграм дээр түүн рүү мессэж бичив. Хэдэн долоо хоногийн дараа би улсын дамнан аялж, үүрээр эхнэрийнх нь хийсэн амттаны үнэр гал тогооноос нь үнэртэхэд сэрж билээ.
Рожер, эхнэр ууган хүүтэйгээ ярьж байв. Сургуульд хүүгээ хүргэхээс бараг цагийн өмнө байлаа. Яагаад гэдгийг нь би удалгүй олж мэдсэн юм.
Хагас сэрсэн өсвөр насны хүүгээ, давалгааны хавтан, ах бид хоёрыг Рожер эртний Волксвагон машиндаа ачив. Эргийн шугам руу явж байхдаа хаана давалгааны хавтанг унахыг нь хүүгээсээ Рожер асуулаа. Тэр гарцаагүй гайхалтай газрыг сонгосон учир нь Рожер бахархалтайгаар өглөөний сэрүүн элсэн дээр зогсон хүүгээ харж байхад тэр давалгааны дараах давалгааг унаж чадсан. Цагийн дараа хүйтэн усанд шумбах зориулалтын хувцас нь хуурай сургуулийн хувцасаар, давалгааны хавтан нь цүнхээр солигдсон ба Рожер шагай нь элсээр хучигдсан хүүгээ аль хэдийнээ нотлогдсон "Аав нь хүүдээ хайртай шүү" гэдэг үгийн хамт сургууль дээр нь буулгаж билээ.
Энэ хором хүүхэд хэрхэн хүмүүжүүлэхэд, ач, зээ дүү нартайгаа хэрхэн харьцах, ямар ч ном эсвэл хэрхэн хийх зөвлөгөөнөөс илүүтэйгээр өөрөөсөө ч залуухан хүүхдүүдэд хэрхэн хөрөнгө оруулахад минь асар ихээр нөлөөлсөн. Амьдралаараа үлгэрлэсэн, эелдэг, тэвчээртэй хайрыг харсан маань гэдсэнд минь орох амттанаас ч илүү баян тансаг сайхан зүйл байлаа.
Рожер бол үнэхээр зав чөлөөгүй хүн. Тэр илтгэл тавьж, ном бичиж, кино зохиол бичиж, зөвлөгөө өгч, тухайн үедээ маш том барилгын ажлыг удирдаж байв. Гэсэн хэдий ч давалгаа сайхан ч бай мөн таатай биш ч байсан гэсэн тэр нэг цагийг хүүгээ хайрлахад зарцуулж байсан.
Амьдралдаа буй хүүхдүүдэд зориулан та хаана цаг гаргах боломжтой вэ? Магадгүй та өөрийн гэсэн хүүхэдгүй байж болох юм. Зүгээр дээ—Есүст ч бас Өөрийн гэсэн хүүхэд байгаагүй. Таны одоо унших гэж буй Матай, Марк дээрх үгсийг Тэр хэлсэн шүү дээ.
Өнөөдрийн видеог үзээд дараах асуултуудын талаар тунгаан бод.
Тунгаан бодохуй: Надад болоод Бурханд тэд (эсвэл надаас залуу өөр бусад хүмүүсийг) чухал болохыг нь харуулахын тулд би хэрхэн цаг гаргах боломжтой вэ? Би хэзээ үүнийг эхлэх вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв бид амжилтаараа хэмжигддэггүй, харин харилцаагаар хүчирхэгждэг бол яах вэ? Зохиолч Рожер Томпсон сэтгэл сэргээсэн түүхүүдээр дамжуулан эрэгтэй хүнийг төлөвшүүлэхэд ашигладаг хүчирхэг харилцааг ил болгож байна. Найзуудынхаа хамтаар өнөөдөр Life.Church-ийн энэхүү Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳг эхлүүлнэ үү.
More