Эрчүүдэд зориулсан харилцааны зөвлөгөөЗагвар

Relationship Advice For Men

8-с 1 дахь өдөр

Харилцаанууд

"Хэрэв та үнэхээр эр хүн байхыг хүсэж байгаа бол эмэгтэй хүний зүрх сэтгэлийг судал. Энэ бол бидний аялвал зохих газар нутаг мөн."Рожэр Томпсон, Бид оддоос дээгүүр оршдог

Энэ талаар бодоод үз. Амьдралд маань ирдэг өсөлтүүдийн ихэнх нь харилцаанаас, ялангуяа итгэл хүлээсэн харилцаанаас ирдэг. Энэ Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳнд эр хүнийг төлөвшүүлэх ийм төрлийн хүчийг олж авах таван гол харилцааг судлах болно.

Жэйсон, Рожэр: хэмээх хоёр найзын хоорондох харилцан ярианд орцгооё.

Рожэр бол зохиолч. Тэрээр Бид оддоос дээгүүр оршдог хэмээх, олон эрчүүдийн сөрөг амьдралд тус болсон аялал, адал явдлын номыг бичсэн. Зохиогчоос илүүтэйгээр тэр бол эхнэртээ маш их хайртай Бурханыг эрэн хайгч, хөвгүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай, нөхөрлөлд байгаа бүхнээ зориулдаг нэгэн.

Би бол Рожэрийн найз Жэйсон бөгөөд дараагийн хэдэн өдөр эр хүн болохынхоо хувьд бид бүхэнд байх асуултуудыг би түүнээс асуухыг хичээх болно.

Зарим тань магадгүй энэ уншлагын төлөвлөгөөг хэсэг бүлгээрээ уншиж байж болох юм. Хэрэв тийм бол долоо хоногт хоёр өдрийг унших замаар дөрвөн долоо хоногт үүнийг судлаарай гэж бид санал болгох байна. Тэгээд долоо хоног бүр хамтдаа цугларч харилцан яриагаа эхлэхэд асуултууд, төлөвлөгөөний Бичээсүүдийг ашиглана уу.

Дуусах үедээ эмэгтэй хүнтэй, аавтайгаа, зөвлөгчтэй, хүүхдүүдтэй (магадгүй хүүхдүүдтэйгээ), найзуудтай, эцэстэ нь Бурхантай харилцах харилцаа тань улам илүү хүчтэй болох болно гэдэгт бид найдаж байна.

Эхний харилцан яриандаа бид эмэгтэй хүнтэй харилцах харилцааны талаар ярих болно.

Өнөөдрийн видеог үзээд доорх асуултуудын талаар тунгаан бодно уу.

Тунгаан бодохуй: Илүү дээр сонсдог нэгэн байхад амжилт гаргахын тулд таны хийж чадах хэдэн энгийн алхамууд юу байна вэ? Бусдыг хайрлахад тэвчээр, энэрлээр хэрхэн удирдагдах боломжтой вэ?

Рожэрийн талаар улам илүүг олж мэднэ үү.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Relationship Advice For Men

Хэрэв бид амжилтаараа хэмжигддэггүй, харин харилцаагаар хүчирхэгждэг бол яах вэ? Зохиолч Рожер Томпсон сэтгэл сэргээсэн түүхүүдээр дамжуулан эрэгтэй хүнийг төлөвшүүлэхэд ашигладаг хүчирхэг харилцааг ил болгож байна. Найзуудынхаа хамтаар өнөөдөр Life.Church-ийн энэхүү Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳг эхлүүлнэ үү.

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших