Эрчүүдэд зориулсан харилцааны зөвлөгөөЗагвар

Relationship Advice For Men

8-с 6 дахь өдөр

Бүгдийг өөртөө шингээн авах нь

"Тэд өөрсдийнхөө хийж чадах зүйл юу болохыг, хэр хол аливааг хийсээр байхаа мэдэхийг хүсэцгээв. Ямар нэгэн агуу зүйлийг үйлдэхийг хичээхэд нь саад болж буй айдсаасаа хэрхэн салахыг тэд мэдэхийг хүсэв. Ямар нэгэн агуу хүн болох боломжтой гэдэгтээ хэрхэн итгэхийг тэд мэдэхийг хүсэв."Рожер Томпсон, Оддоос ч дээгүүр бид оршдог

Ямар ч төрлийн хэдэн литр шингэнийг шингээх чадвартай хэмээн зурагтаар сурталчилах алчууртай бидний хүүхдүүд маш адилхан байдаг. Эргэн тойрондоо буй ямар ч зүйлийг тэд өөрсдөдөө шингээдэг. Ямар ч асуулт хариултын тэмцээнээс илүү асуултууд тэдэнд байдаг бөгөөд тэд өөрсдөдөө байгаа бүх асуултуудаа чангаар асуудаггүй.

Үүнтэй адил гээд бодоод үз. Та хүүхэд байхдаа хэрхэн ярьж бас алхахад суралцдаг вэ? Та хэн нэгнээс энэ талаар асуудаг уу эсвэл бусад хүмүүс хэрхэн үйлдэж буйг нь харж сурдаг уу? Болзох, харилцан ярих, зүлэг тайрах гэх мэтэд та хэрхэн суралцсан бэ? Та яаж хийхийг зүгээр л хэн нэгнээс асуусан уу эсвэл зүгээр л бусдын үлгэр жишээг өөртөө шингээх замаар суралцсан уу?

Хэдэн хүүхдүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хурсан олны анхаарлыг Есүс тоохгүй өнгөрүүлсэн нэг шалтгаан нь энэ л байсан боловуу. Өөрийнх нь үгнээс илүүтэйгээр үйлдлээс нь тэд суралцах болно гэдгийг Тэр мэдэж байсан байх. Бид хүүхдүүдэд цаг гаргах үед тэдний оюун санаа дараах асуултуудын хариултуудыг шингээн авч байдаг: Би хайрлагдсан нэгэн мөн үү? Би чухал уу? Надад үнэ цэн гэж бий юу? Миний санаа тавьдаг зүйл бусдад чухал уу?

Тиймээс, бүхий л зөв хариулт танд байхгүй, өөрийгөө тийм ч хамтдаа байхыг хүсээд байх нэгэн биш мэт эсвэл танд тийм ч сайн эцэг эх байгаагүй гэж санаа зовж буй бол—сатааралгүйгээр 100% анхаарлаа төвлөрүүлэхээс л эхэл. Хэрэв та ингэхгүй бол тэд таны байгаа байдлыг чинь л өөрсдөдөө шингээн авах болно шүү.

Өнөөдрийн видеог үзээд дараах асуултын талаар тунгаан бод.

Тунгаан бодохуй: Өнөөдрийн видеонд, гайхалтай эцэг эсвэл зөвлөгч болохынхоо хувьд алхам хийж, эрч хүчээ олж авах арга замыг эрж хайх талаар Рожер ярьдаг. Таны хувьд ийм алхам хийх боломж юу байж болох вэ?

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Relationship Advice For Men

Хэрэв бид амжилтаараа хэмжигддэггүй, харин харилцаагаар хүчирхэгждэг бол яах вэ? Зохиолч Рожер Томпсон сэтгэл сэргээсэн түүхүүдээр дамжуулан эрэгтэй хүнийг төлөвшүүлэхэд ашигладаг хүчирхэг харилцааг ил болгож байна. Найзуудынхаа хамтаар өнөөдөр Life.Church-ийн энэхүү Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳг эхлүүлнэ үү.

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших