Эрчүүдэд зориулсан харилцааны зөвлөгөөЗагвар
Үүнийг засаж чадах хэн байна вэ?
"Аав маань механиктай холбоотой ямар ч зүйлийг засаж чадна. Бүхэл бүтэн шуу нь тос маслод бас төмөрт хучигдан 57 оны Шэви машиныхаа хамар дор ажиллах аавынхаа талаарх гайхалтай дурсамжууд надад олон бий. Энэ нь улмаар эр хүнийг харах хараа минь болж хувирсан. Өөр харааг олж авахаас минь өмнө тэр нас барсан."Рожер Томпсон,Оддоос ч дээгүүр бид оршдог
Магадгүй Рожерийн адилаар, та ч бас эрүүл мэнд, ажил, гэр бүл цуцлалт эсвэл тэр ч бүү хэл донтолтоос болоод аавынхаа анхаарлыг алдсан байж болох юм.
Эсвэл магадгүй та түүнтэй адилхан ч байж болох юм. Магадгүй амьдралын тань туршид харилцаа холбоотой байсаар ирсэн хайрлагч Аавтайгаар та өссөн байж болно. Аль нь ч бай хамаагүй хэзээ нэгэн цагт та аль алин шиг нь мэдрэмжийг мэдэрч байсан нь гарцаагүй гэж мөрий тавихад алдахгүй л болов уу. Таны хувьд машин биш байж болох ч тэр онцгой нэгэн зүйл эвдрэх үед ямар нэгэн зүйл дутах мэт санагддаг. Миний хувьд эхнэр маань гэрлэлтийнхээ талаар ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун бус байх үед эсвэл хүүхдүүдийн маань нэг нь сул дорой байдлыг харуулах үед надад ийм мэдрэмж төрдөг. Хэрэв та бидэнтэй адилхан хүн бол, тусламж эсвэл багажгүйгээр замын хажууд—ганцаараа гацсан мэт мэдрэмж танд төрж байгаа байх.
Рожерийн түүх дараах зүйлийг харахад бидэнд туслах болно. Сүнсэн дэх бүхий л асуултуудын хариулт нь байхаар дэлхийн аавууд маань өгөгдөөгүй. Зөвхөн Бурхан л үүнийг үйлдэхүйц хүчтэй Нэгэн. Магадгүй бид бүхнийг засах хэрэггүй байж болох юм. Зөвлөгч, дасгалжуулагч, найз, эхнэр, засварчин, аав, аавыг орлох хүнээс хэзээ бас хэрхэн хамаарах ёстойг бид мэдэх хэрэгтэй байх. Магадгүй Бурханы Өөрийнх нь гар тосонд холилдсон, бидний төлөө Өөрийнхөө амийг золиослон гүн гүнзгий эмтэрхий байдлыг минь засахаар яг тохирох багажийг барин байж болох юм.
Өнөөдрийн бичлэгийг үзээд дараах асуултуудын талаар тунгаан бод.
Тунгаан бодохуй: Өөрийнхөө сул дорой тал дээрээ зөв хүмүүсээс би хэрхэн хамааралтай байх боломжтой вэ? Эдгээр хүмүүс хэн бэ? Бурханд бүрэн найдах аянаа үргэлжлүүлэхийн тулд би энэ долоо хоногт юу хийх боломжтой вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Хэрэв бид амжилтаараа хэмжигддэггүй, харин харилцаагаар хүчирхэгждэг бол яах вэ? Зохиолч Рожер Томпсон сэтгэл сэргээсэн түүхүүдээр дамжуулан эрэгтэй хүнийг төлөвшүүлэхэд ашигладаг хүчирхэг харилцааг ил болгож байна. Найзуудынхаа хамтаар өнөөдөр Life.Church-ийн энэхүү Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳг эхлүүлнэ үү.
More