Эрчүүдэд зориулсан харилцааны зөвлөгөөЗагвар

Relationship Advice For Men

8-с 2 дахь өдөр

Хайр бол…

"Амьдрал зав чөлөөгүй өрнөсөөр байх бөгөөд хайр нь асар өндөр хурдтай тэмцэлдсээр байдаг байна. Хэрвээ үрслүүлэх цаг хугацаа байхгүй бол энэ нь хүсэл тачаал болж хувирдаг. Цагныхаа хурдыг хэсэг хугацааны дараа дахин тохируулах хэрэгтэй болоход би суралцсан учир нь хамгийн шилдэг нь болох хайр нь түргэддэггүй." Рожэр Томпсон,Оддоос ч дээгүүр бид оршдог

Та сүүлийн үед Библийн "хайрын бүлгийг" уншсан уу? Энэ нь Рожерын өчигдөр болон өнөөдрийн түүхүүдтэй их төстэй юм.

1 Коринт13-р бүлгийг эртний Христийн чуулгануудын дагалдуулагч байсан элч Паул бичсэн. 1 Коринт13 бол Паулын Коринт хотын чуулганд бичсэн захидлуудын нэг юм.

Байршил ба хүн амын нягтшилаас болоод Коринт хот бэлгийн дур хүслийн гол төв гэдгээрээ олонд танил болсон байв. Бүр өөрийн гэсэн Грек үгтэй болсон—korinthiazomai Коринтианчлах гэж орчуулагддаг— хурьцал хийх гэсэн утгатай. Энэ нь эртний үеийг холбох програм байв.

Үндсэндээ, Паул энэхүү "хайрын бүлгийн" жинхэнэ хайрыг хөнгөмсөг бэлгийн харьцаагаар орлуулахыг оролддог соёл иргэншилд амьдардаг хэсэг бүлэг хүмүүст зориулан бичжээ. Нөгөөтэйгүүр, энэ хайрын захидал нь яг одоо дэлхий дахинд тун хэрэгтэй зүйл байгаа юм.

Сонсдоо, бэлгийн харьцаа бол гайхалтай зүйл. Энэ бол гэрлэлтэд зориулан Бурханаас өгөгдсөн гайхамшигтай бэлэг. Бурхан биднийг бага залуугаасаа бэлгийн харьцаанд орохыг тэсэн ядан хүлээнэ гэдгийг мэдэж байсан бөгөөд үүнийг гэрлэх хүртлээ тэвчихийг биднээс хүссэн. Гэр бүл ийнхүү бүрэлдэн бий болдог. Энэ нь үнэхээр сайхан мэдрэмжийг өгдөг. Биднийг ойр дотно болгодог, бие биенийхээ өмнө илэн далангүй байж, аяга тавгаа хамтран угаах, харилцаа холбоогоо сэргээх, болзоо төлөвлөх, илүү сайн сонсох, эелдэг найрсаг байдлыг сонгох гэх мэт өөр бусад олон зүйлийг хийхэд бидэнд тусалдаг. Гэвч бэлгийн харьцаанд донтох соёлд нэвчсэн нийгэмд хандан бичсэн хайрын талаарх бүхэл бүтэн энэ бүлэгт, ганц удаа ч болов энэ талаар дурсаагүй байдаг юм.

Коринт (магадгүй биднийг ч бас) хотынхныг үүнийг л ухаараасай гэж элч Паул хүссэн гэж би боддог. Бэлгийн харьцаа нь зорилго биш. Хайрын зорилго ч биш. Ийм юм л даа, бэлгийн харьцаа нь хайраар дүүрэн гэрлэлтийн явцад хуваалцаж болох бидэнд Бурханаас өгөгдсөн олон бэлгүүдийн нэг. Хэрэв бид үүнийг зорилгоо болгож амьдрах юм бол, эмэгтэй хүний зүрх сэтгэл доторх агуу том нөхцөл байдлыг бид эдэлж чадахгүй алдах болно. Үүнээс ч улбаатайгаар, Бурхан Өөрөө болох—хайрын жинхэнэ зорилгыг ч ухааралгүйгээр алдах болно.

Өнөөдрийн видеог үзээд доорх асуултуудыг тунгаан бодно уу.

Тунгаан бодох: Та "хайрын бүлэг"-ийн аль хэсэг дээр өсөж байна вэ? Та аль хэсгийг нь илүү өсгөхийг хүсэж байна вэ? Та энэ талаар даруйхан ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Relationship Advice For Men

Хэрэв бид амжилтаараа хэмжигддэггүй, харин харилцаагаар хүчирхэгждэг бол яах вэ? Зохиолч Рожер Томпсон сэтгэл сэргээсэн түүхүүдээр дамжуулан эрэгтэй хүнийг төлөвшүүлэхэд ашигладаг хүчирхэг харилцааг ил болгож байна. Найзуудынхаа хамтаар өнөөдөр Life.Church-ийн энэхүү Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳг эхлүүлнэ үү.

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

Холбоотой төлөвлөгөө унших