Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 45 дахь өдөр

ХЯНАХАА БОЛИХ

Бурхан хэзээ ч Өөрийгөө бидэнд хүчилдэггүй. Хүртэх шийтгэл нь маш өндөр байх үед ч хүртэл,Тэрээр бидэнд дуулгавартай байх эсвэл дуулгаваргүй байх сонголтыг өгдөг. Түүний хүүхдүүд амьдралын оронд үхлийг сонгох үед Тэр ямар их сэтгэл эмзэглэх бол.

Түр зуурын таашаал авахын тулд өөрсдийгөө сатааруулахуйц сонголтуудыг хүүхдүүд маань хийхийг харах үедээ бид үүнийг ойлгох боломжтой болдог. Христитгэлт эцэг эх бүр л хүүхдүүдээ "амийг сонгоосой" хэмээн хүсдэг. Бидний үзүүлж буй үлгэр жишээ болон хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг маань хүүхдүүдэд маань хэмжээлшгүй нөлөө үзүүлдэг хэдий ч энэ нь хэзээ ч бидэнд бүрэн хяналтыг олгодоггүй. Бүхий л хүчин чармайлтуудаас маань үл хамааран, Эзэнтэй харилцах харилцааг хүүхдүүддээ бид өгч чадахгүй гэсэн бодит байдлыг бид яваандаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Энэ бол тэдний сонгох ёстой сонголт байдаг.

Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн нь сайн үр дүнг баталгаатай өгдөггүй. Үүний төлөө, бид Эзэнд найдах ёстой.
Ѳдѳр 44Ѳдѳр 46

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com