Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 23 дахь өдөр

ШҮТЭЭН ШҮТЭХИЙН АЮУЛ

"Шүтээнтэй" тулгардаг нэг асуудал бол тэдний биднээр өөрийгөө шүтүүлэх хэвшилд амьдралыг минь татдагт байдаг. Дэлхийн хүндэлдэг амьдралыг эрж хайвал бид шүтээний замыг дагагч олон хүмүүсийн нэгэн адил болж хувирдаг. Мөнгө, эрх мэдэл, үзэсгэлэн гоо эсвэл нэр алдартай болох нь аль хэдийн тийм зүйлстэй болсон хүмүүстэй адил байхыг таниас шаардана. Энэ нь Христийн замаас эргэнэ гэсэн үг. Учир нь Тэр мөнгө, эрх мэдэл, үзэсгэлэн гоо эсвэл алдар нэрийг үнэлж байгаагүй билээ.

Дуулал номыг зохиогч биднийг өөрчлөх шүтээний хүчийг таньж мэдсэн байдаг. Христ "Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно" гэж хэлэхдээ (Матай 6:21) мөн ижил санааг илэрхийлсэн байна. Таны зүрх сэтгэл чинь харьяалагдаж байгаа амьдралын чинь хэвшил хүүхдүүддээ үзүүлж буй үлгэр жишээ мөн.

Дэлхийн шүтээнүүдэд биш харин Бурханд амьдралын хэв маягаа зориулсан үлгэр жишээг хүүхдүүддээ үзүүл.
Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com