Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 27 дахь өдөр

ГЭМЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАС ГЭМШИХ

Үерийн үеэр Ноа маш хүнд нөхцөл байдалд хэрхэн Бурханд дуулгавартай байхыг харуулсан байдаг. Дэлхий хатах үед түүний дуулгавартай байдал буурсан. Энэ түүхэнд, Ноа дарс хийгээд, түүндээ согтож унасан. Түүний хүү, Хам Ноаг энэ ичгүүртэй байдалд байхыг нь хараад ах нарынхаа өмнө түүнийг элэглэн доог болгосон. Ноа сэрээд, Хамыг хараасан. Энэ нь Хамын буруу байсан бөгөөд тэрээр хүртэх шийтгэлээ хүртсэн ч, өөрийнхөө буруу үлгэр дуурайллын төлөө Ноа зохих ёстойгоо хүртээгүй нь үнэхээр сонирхолтой.

Хүүхдүүдийн маань гэм нүгэлтэй холбоотой байх үед ч хүртэл, эцэг эх болохынхоо хувьд бид даруугаар гэмээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв бид алдааныхаа хариуцлагыг хүлээхгүй бас үүнийхээ оронд хүүхдүүдийнхээ алдаан дээр анхаарлаа төвлөрүүлэх юм бол, бид бусдыг буруутгах болон шалтаг хайх үлгэр дуурайллыг тэдэнд үзүүлж байна гэсэн үг. Хүч чадал болон эрх мэдэлтэй хүмүүст дүрэм журам үйлчилдэггүй гэсэн дүгнэлтэд хүүхдүүд маань хүрэх боломжтой.

Сайн дураараа гэмээ хүлээн зөвшөөрч бас гэмших нь хүүхдүүдэд маань хүчирхэг үлгэр дуурайллыг үзүүлдэг.

Бичээс

Ѳдѳр 26Ѳдѳр 28

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com