Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 30 дахь өдөр

ИДЭВХИТЭЙГЭЭР ХАМААРАЛТАЙ БАЙХ

Исаак гэрлэх насанд хүрэх үед, хамаатан саднуудынх нь дотроос эхнэр олуулахаар Абрам зарцаа явуулсан. Зарц нь зохих цаг нь ирэх үед сонголтыг тодорхой болгож өгнө гэдэгт нь Бурханд итгэн Ур руу явсан. Тэрээр Ребекатай танилцах үед түүний хэрэг бүтсэн. Түүний хариултыг авч үзье:" Замд Эзэн намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна." "Идэвхитэйгээр хамааралтай байх"-ын ямар гайхамшигтай үлгэр жишээ вэ! Зарц аянаа эхлэсэн хэдий ч тэрээр тохирох эмэгтэй рүү Бурхан удирдана гэдгээс хамааралтай байсан.

Хүүхдийн хүмүүжилд, "замдаа гарна" гэдэг бол бидний хүүхдүүдэд нөлөөлөхүйц шийдвэр гаргах үүргээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Шийдвэр гаргахаас татгалзахад бидний алдаа гаргахаас айдаг айдас маань хүргэх боловч эцэг эх байна гэдэг бол биднээс үйлсийг шаарддаг. Өөрсдийнхөө мэргэн оюун ухаанд найдахыг Бурхан биднээс шаарддаггүй нь үнэхээр талархууштай зүйл. Бид Түүнээс хамааралтай болохоо ухаарч бас Түүний зүг чиг болон хүч чадлыг хайх үед, эдгээр нь өгөгдөх болно хэмээн Тэрээр амласан байдаг.

Бурханы хүслийг хайхуйцаар даруу, бас шийдвэрийг гаргахуйц зоригтой бай.

Бичээс

Ѳдѳр 29Ѳдѳр 31

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com