Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 32 дахь өдөр

БУРХАНЫ МӨНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Иосеф олон хүмүүсийн муу ёрын төлөвлөгөөнүүдийг даван туулсан — ах нар нь түүнийг боолоор худалдсан, Потифарын эхнэрийн гүтгэлгэ, хааны сөнч түүнийг мартсан болон долоон жилийн турш дахь өлсгөлөн. Гэсэн хэдий ч Израилийг аврахын тулд Бурхан энэ бүх үйл явдлуудыг ашигласан. Бүхий л урам хугаралт (болон ялалтууд)-ын үед ч Иосеф, Бурхан бүхнийг хяналтандаа авсан гэдэгт итгэсээр ирсэн.

Хүүхдүүдийнхээ хувьд ч энэ үзэл санааг агуулахыг Библи бидэнд заадаг. Гэмтэл, өвчин эмгэг, найзуудаараа хүлээн зөвшөөрөгдөхгүй байх, шалгалтандаа унах болон хайхрамжгүй хандах — гэх мэтээр тэд хүнд хэцүү асуудлууд болон урам хугаралттай нүүр тулах нь гарцаагүй. Энэ үеүүдэд Бурханд үнэхээр төлөвлөгөө байгаа эсэхэд бид эргэлзэж эхлэдэг. Бидний нөхцөл байдлуудаас Бурхан бол хамаагүй том гэдгийг Иосефийн түүх бидэнд сануулж байдаг. Яг одоо бид Түүний бүрэн дүүрэн төлөвлөгөөг мэдэж чадахгүй боловч; бидний болон хүүхдүүдийн маань амьдрал дахь тэр бүх үйл явдлуудаар нэхсэн үзэсгэлэнтэй хивсийг бид нэг л өдөр олж харах боломжтой болно.

Улмаар Бурханыг хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ (Ром 8:28).

Хүнд хэцүү асуудлуудаа алгасан улмаар Бурханы хариултыг хүлээ.

Бичээс

Ѳдѳр 31Ѳдѳр 33

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com