Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 36 дахь өдөр

ТЭМЦЭЛДЭХЭЭ БОЛЬ

Тэнгисийн усанд тулан байхдаа Израильчууд Египетчүүд ойртон ирж буйг харан сүрдэн байсан. Мосе ганцаархнаа амар тайван хэвээр байсан бөгөөд бусад хүмүүст айх хэрэггүй хэмээн урамшуулан байсан. Тэрээр тэдэнд тэмцэлдэхээ больж Эзэнд тэдний өмнөөс тулалдах боломжийг олгохыг уриалан байсан.

Хүүхдүүдээ өсгөх үедээ бид ч мөн адил цочролд оруулахуйц нөхцөл байдлуудтай нүүр тулах болно. Хэрэв бидэнд итгэлийн бат суурь үгүй бол айдаст автагдан улмаар бодолгүйгээр хариу үйлдэл үзүүлэхээр соригдох боломжтой. Үүний оронд, Бурхан биднийг түр зогсож улмаар Түүнээс зүг чигийг асуу гэж хэлдэг. Тулаан бол Түүнийх юм гэдгийг Тэрээр бидэнд сануулж байдаг. Өөрсдийнхөө мэргэн оюун ухааны оронд Бурханы мэргэн ухаанаас хамааралтай байхыг энэ нь мэдээж биднээс шаарддаг. Зарим үед хамгийн хэцүү зүйл бол тэмцэлдэхээ болих байдаг.

Хүүхдээ хүмүүжүүлэх хэцүү нөхцөл байдлуудтай нүүр тулах үедээ, үйлдэл хийхээсээ өмнө Бурханы зүг чигийг эрж хай. Тэгээд Түүнд ажлаа хийх боломжийг олго.
Ѳдѳр 35Ѳдѳр 37

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com