Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 38 дахь өдөр

ЗӨВ ХИЛ ХЯЗГААРУУД

Израильчуудад өгөгдсөн хууль тоо томшгүй бас залхмаар байсан байх гэж бидэнд санагддаг. Тахилчийн үүргээс авхуулаад арьс арчилгааны талаарх асуудлуудыг хүртэл Бурханы шаардлагуудад дурьдсан байдаг. Гэсэн хэдий ч хяналтыг хэтрүүлэх талаарх асуудал огт дурдагдаагүй байдаг. Израилийн хүн ам цөл рүү чиглэсэн аян замаа эхлэж байсан бөгөөд угтаж буй урхинууд болон сорилтуудыг Бурхан сайн мэдэж байсан. Эдгээр дүрэм журмууд нь Түүний хайр болон үндэстэн тэр даяараа амжилтанд хүрэхэд нь туслах нигүүлслийн илрэл байсан.

Үүний адилаар, насанд хүрэх замд нь хүүхдүүдийг маань хүлээх урхинуудыг бид бас мэддэг. Хайр болон хамгаалатын үүднээс, бид хил хягааруудыг тогтоодог. Өөрсдөдөө хязгаар тавих хэрсүү байдал болон мэргэн оюун ухаан тэдэнд маань байхгүйг бид мэддэг. Хил хязгаараа сахихад хэцүү мэт санагдах үедээ Израильчуудад өгсөн Бурханы хил хязгаарын талаар санаарай. Бат хил хязгаар нь хайрыг харуулж бас хамгаалалтыг дэмжиж байдаг.

Зөв хил хязгаар нь та хүүхдүүддээ хайртай болохыг тань тэдэнд харуулдаг.

Бичээс

Ѳдѳр 37Ѳдѳр 39

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com