Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 43 дахь өдөр

ДАРУУ БАЙДАЛ

Бурхантай алхах алхааг доройтуулахдаа бардам зангаас илүү үр нөлөөтэй хэдхэн зүйл л байдаг. Бидний олонх маань Түүнээс хамааралтай амьдардаг хэмээн хэлдэг хэдий ч, амьдрал дээр бид өөрсдөөсөө хамааралтай амьдарсаар ирдэг. Амжилтандаа болон урам хугаралтандаа аль алинд нь хэрхэн хандаж буй бидний хандлага нь хүүхдүүдэд маань хүчирхэг гэрчлэл болдог.

Таны үнэ цэнийн мэдрэмж амжилтын хамт дээш дүүлэх үед, та тэрхүү эерэг үр дүнд хүргэсэн нэгэн болдог. Үр дүн нь, үнэн хэрэгтээ, биднээс биш харин Бурханаас хамаардаг. Өөрийнхөө гайхамшигт мэргэн оюун ухаанд, сайн ба муу үйл явдлуудын аль алиныг нь ашиглан Тэрээр Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлдэг. Бид үүнийг ойлгох үед, амжилт болон бүтэлгүйдлийг арай дээр өнцгөөс харж эхлэдэг. Бидний авъяас бол Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд тэдгээрийг Өөрийнхөө алдрын төлөө ашиглуулахаар Тэрээр биднийг дууддаг ба үр дүн нь Түүнээс хамааралтай байдаг.

Амжилттай байх болон бүтэлгүйтэх үедээ ч даруу байдлыг үлгэрлэн харуул.
Ѳдѳр 42Ѳдѳр 44

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com