Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 41 дахь өдөр

ИТГЭЛИЙН ТҮҮХҮҮД

Бидэнд Бурхан хэрхэн итгэмжтэй байсан тэр арга замуудыг орхих эсвэл мартахдаа бид маш хурдан байдаг нь үнэхээр гайхал төрүүлэм. Бид сатаарсан, өөрөө өөртөө найдсан, эсвэл шинэ асуудалд анхаарлаа төвлөрүүлж эхлэдэг. Бурхан эдгээр хүн төрөлхтний хандлагуудыг маань сайн мэддэг. Тийм учраас Түүний ивээлүүдийг байнга идэвхитэйгээр санахыг Тэрээр биднээс шаарддаг. Эдгээр түүхүүдээ хүүхдүүдтэйгээ хуваалцахыг зөвлөснөөрөө Тэрээр үүнийг нэг алхам холдуулдаг. Хүүхдүүд үлгэр жишээнээс суралцдаг. Хэрэв эцэг эх амьд бас жинхэнэ итгэлийг үлгэрлэх юм бол, энэ нь тэдэнд гайхалтай нөлөөг үзүүлэх болно.

Ефес 6:16-д ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбайны талаар өгүүлсэн байдаг. Бурханы итгэмжтэй байдал болон хангамжийн талаарх түүхүүдээр таны гэр бүлийн итгэлийн бамбай бүтээгдэх боломжтой.

Бурхан таныг ивээсэн олон арга замуудын талаар хүүхдүүдтэйгээ ярилцахад зориулан цаг гарга. Энэ бол таны хувьд баталгаажуулалт бөгөөд хүүхдүүдийн тань хувьд үлгэр жишээ болдог.
Ѳдѳр 40Ѳдѳр 42

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com