Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар
"ХҮҮХДҮҮДЭЭ ОЛЖ ХАРДАГ БАЙХ"
Сараин зарц Хагар гэдэг эмэгтэйн зовлонгын талаар энэ сургаалд өгүүлдэг. Сараи хүүхэд төрүүлдэггүй байсан бөгөөд тиймээс өөрийнхөө оронд Хагарыг хүүхэдтэй болох байх гэж найдсандаа Хагарыг Абрам дээр оруулдаг. Гэсэн хэдий ч, Хагар жирэмслэх үед, энэ хоёр эмэгтэйн хооронд дайсагнал үүсдэг. Сараи өөртэй нь хэрхэн харьцаж байгаа нь Хагарыг цөл рүү зугтахад хүргэсэн. Тэнд Бурхан түүнд үзэгдэн улмаар түүнийг урамшуулдаг. Тэр өөрийнх нь зовлонг үнэхээр ойлгож буйг тэрээр ухаарсан бөгөөд үүний үр дүнд, Бурхан өөрийг нь үнэхээр таньж мэдсэн болохыг тэрээр мэдэрсэн. Тэр ч бүү хэл тэрээр Бурханыг: " Та бол намайг хардаг Бурхан." хэмээн нэрлэсэн. Энэ нь түүнд эргэж очих хүч чадлыг өгсөн бөгөөд хүнд хэцүү үед ч хүртэл Сараин өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх боломжийг түүнд олгосон.
Хагарын адил, бидний хүүхдүүд эцэг эхдээ таньж мэдэгдэх бас тэдэнд харагдахыг үнэхээр ихээр хүсч байдаг. Бид үүнийг хэрхэн хийж чадах вэ? Тэдний сонирхолыг олж мэдэх бас үүнийх нь төлөө баярлахад цаг гаргах замаар. Биднээс хичнээн өөр байх хэдий ч тэдэнд байгаа онцгой шинж чанарт талархах замаар. Амьдралыг үзэх үзлийг нь сонсох замаар.
Бурханаас тэдэнд өгөгдсөн онцгой байдлыг нь олж мэдэн бас үүнийг өндрөөр үнэлэх үед тэд таньж мэдэгдсэн бас хүлээн зөвшөөрөгдсөн мэт мэдрэмжийг олж авдаг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com