Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар
САЙХАН СЭТГЭЛ (ХАЙР) БА ХАТУУ ЧАНДЫН (ҮНЭН) ТЭНЦВЭР
Библид олон удаа Бурхан хоёр эсрэг шинжийг харуулдаг талаар тэмдэглэсэн нь үнэхээр сонирхолтой байдаг. Энэ эшлэлд сайхан сэтгэл ба хатуу чанд гэсэн хоёр эсрэг шинж байна. Бурханы хайр Түүний сайхан сэтгэлээр илэрхийлэгддэг ч тэр бол Түүний цорын ганц зан чанар нь биш. Мөн Тэр дуулгаваргүй хүмүүст хатуу ханддаг. Тэр Өөрийн хүүхдүүддээ хандахдаа энэ хоёр шинжийг тэнцвэртэй барьдаг.
Бид хүүхдүүдтэйгээ харилцахдаа Бурханыг дуурайхаар дуудагдсан. Хүүхдүүдийн маань амьдралд тэд тэрслэх, дуулгаваргүй байх үе байдаг тул бид үргэлж "сайн" байж болохгүй. Хорсол, айдсыг төрүүлдэг учраас бид дандаа "хатуу" байж болохгүй. Энэ хоёр шинжийг тэнцвэртэй байлгах нь бидний зорилго бөгөөд Бурхан бидэнд тэнцвэрийг хадгалах мэргэн ухааныг өгөхөөр амласан билээ (Иаков 1:5).
Сайхан сэтгэл ба хатуу чандыг хүүхдүүдтэйгээ харьцах харилцаанд тэнцвэржүүлэх мэргэн ухааныг Бурханаас гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com