Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 21 дахь өдөр

БИЛЭГ АВЬЯАС БА ХҮЧ ЧАДЛУУД

Бурхан хүн нэг бүрийг тодорхой зорилгын төлөө, "нийтэд тустай" тэр зорилгыг нь биелүүлэхэд шаардагдах тусгайлсан билэг авьяастайгаар бүтээсэн. Гэтэл бид гол төлөв хүүхдүүдээ болон өөрсдийгөө өөрсдөө бий болгохыг хүсэж байдаг. Харамсалтай нь тэр сонголт маань дэлхийн тогтолцоогоор үнэлэгдэж хүндэтгэсэн шинж чанарууд болон зан чанаруудыг агуулдаг. Энэ нь Бурханы ажилладаг арга биш ээ. Бурхан бол бутархай хэсэг бүрийг тохируулж чаддаг уран барилгач билээ.

Зориулагдаагүй зорилгын дагуу хэн нэгэн болох гэж зовсноос Бурханы бүтээсний дагуу Түүний хүсэл дотор алхахаар бууж өгөх нь шагнагдах болно гэж та бодохгүй байна уу? "Бүгд элч нар уу? Бүгд эш үзүүлэгчид үү? Бүгд багш нар уу? Бүгд гайхамшгийг үйлдэгчид үү? (1 Коринт 12:29).

Гэр бүлээрээ сүнслэг бэлгүүдээ бүртгэж үзээрэй. Тэгээд тэр бэлгүүдээ "нийтийн тусын тулд" хамтран ашиглаарай.
Ѳдѳр 20Ѳдѳр 22

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com