Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 24 дахь өдөр

БУРХАНД НАЙДАХ (1-Р ХЭСЭГ)

Сэдвээс халихад, энэ эшлэл Бурханаас бидэнд өгч буй урамшуулалт мэт сонсогддог. Гэсэн хэдий ч бодит байдал дээр, догшин ширүүн Вавилончуудыг Иудагийн эсрэг хөдөлгөх гэж байгаагаа Бурхан Хабаккукт хэлж байгаа. Иудейчүүд эзлэн түрэмгийлэгдэх, алагдах эсвэл боолчлогдох гэж байгаа бөгөөд Израйльчуудын олон жилийн турш дахь дуулгаваргүй байдлынх нь төлөө шийтгэл болгон Тэрээр сүмийг удахгүй нураах гэж байгаа.

Бидний төсөөлшгүй утга учраар дамжуулан Бурхан олон гайхамшигт зүйлсийг хийдэг. Хүүхдээ хүмүүжүүлэх явцад, таны болон таны хүүхдүүдийн үзэх хүнд хэцүү асуудлуудаар дамжуулан таныг гайхшруулахаар; таныг "сонсож байгаа зүйлдээ ч итгэхгүй" байхаар Бурхан ажлаа хийдэг. Таны хүүхдүүд буруу сонголтууд хийх бас шийтгэл нь үнэхээр ширүүн эсвэл давж гарахын аргагүй мэт санагдах үед энэ бол үнэхээр гайхалтай тайтгарлыг авч ирдэг. Элч Паулын хэлсэнчлэн, "Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?" (Ром 11:33).
Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com