FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample
ТА ТАРГАН УУ?
Жиер Жонсон
Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд
чиглүүлэхэд тустай. Үүгээр Бурханы хүн чадамгай болж,
аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг.
- 2 Тимот 3:16-17
Нэг өдөр надаас найз маань тарган эсэхийг минь асууж билээ. Өмнө нь тамирчин
бас дасгалжуулагч байсан миний хувьд сэргэн мандаж байсан үе минь ард хоцорч,
жин нэмсэн үед тийм асуулт сонссондоо гайхаж байсан юм. “Би тарган байж болох ч
чи царайгаараа гүйцэхгүй шүү” гэж найздаа хошигнон хэлэхэд найз маань инээмсэглэн,
“Биеийн таргыг хэлээгүй байна” гэв. Найз маань ямар тайлбар хэлэхийг би хувьдаа
сонирхож байв.
Тэрээрүргэлжлүүлэн“тарган”-(F.A.T)гэдэгүгнь“итгэмжтэй,боломжтой,сурах
дуртай” гэсэн үгийн эхний үсгүүдийн нийлбэр бөгөөд үйлчлэлд ТАРГАН хүмүүс хэрэгтэй
байна гэж хэлсэн юм. Ямар гайхалтай санаа вэ! Тамирчид тарган байх хэрэгтэй. Мөн
дасгалжуулагчид, пасторууд бүгд тарган байх хэрэгтэй.
Өөрөөсөө “Би ТАРГАН уу?” гэж асуух хэрэгтэй. Би багтаа, гэр бүлдээ, Их Эзэнд
итгэмжтэй байна уу? Би бусдад туслах, үйлчлэх, сонсохдоо бэлэн байна уу? Би спортын
хувьд, ажил дээрээ, Христтэй хамт алхах алхаандаа сурах хүсэлтэй байна уу? Би ТАРГАН
байна уу?
Өнөөдөр би өөрийгөө толинд хараад бие галбирын хувьд илүү турахаар ажиллаж байгаа
хэдий ч Христийн дотор цаг үргэлж ТАРГАН байхыг хүсэж байна. Супер хэмжээтэй
болохыг би зөвлөж байна. Илүү том бол! Аль болох “том” хэмжээтэй бол. Христийн төлөө
ТАРГАН бол. Есүс таныг өөрийн зорилго болон алдрын төлөө итгэмжтэй, боломжтой,
сурах хүсэлтэй байгаасай гэж хүсдэг.
1.Итгэмжтэй, боломжтой, сурах хүсэлтэй байх тал дээр алинд нь танд бэрхшээлтэй
байна вэ?
2.Та Христийн дотор ТАРГАН болохын тулд Есүсийг амьдралынхаа энтэргүүнд
тавьсан уу?
3.Та өнөөдөр Христийн дотор аль талбар дээр ТАРГАН болох хэрэгтэй байна вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 119:30; Сургаалт үгс 14:6; Ефес 3:20
Эзэн минь, миний хувьд илүү итгэмжтэй, бэлэн, сурах хүсэлтэй байх талбар юу юу
байна вэ? Би Таны дотор аль талбар дээр илүү ТАРГАН байх хэрэгтэйг харуулж өгөөч.
Амен.
About this Plan
Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More