YouVersion Logo
Search Icon

FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагSample

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

DAY 11 OF 365

БУСДААР БАТЛУУЛАХ ГЭСЭН
СИНДРОМ

Жейн Олбрайт

Хүнээс айх айдас занга болно
Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байна.
- Сургаалт үгс 29:25


Өнөөдөрспортнийгмийгтэрчигтньөөртөөсоржбайна.Спортынордонгүй
дэлхий ертөнцийг төсөөлж чадах хүн байна уу? Хүн бүр л хэн нэг тамирчин, эсвэл
дасгалжуулагчаар амьсгалж, тэдний амжилт ололт хийгээд ялагдлыг ярьж явна.
Машихөрсөлдөөнтэйертөнцөдфенүүдболонхэвлэлмэдээллийнхниймагтаал
сайшаал нь хүнийг татдаг ч зэмлэл, дургүйцэл нь урам хугалдаг. Д-1 түвшний сагсан
бөмбөгийн дасгалжуулагчийн хувьд манай баг байнга л нэг бол гайхалтай магтаал
сайшаал эсвэл аймшигтай шүүмжлэлийн бай болдог юм. Би байнга л “бусдаар батлуулах
гэсэн синдром”-той нүүр тулдаг. Хэрвээ би хүнээс ирдэг сайшаалыг авах гэж чармайвал
амжилтандаа баярлаж хөөрөх бөгөөд ялагдал хүлээх үед дүнсийх болно.
Есүс Христээс ирэх магтаал л чухал гэдгийг мэдэх үед өөртөө итгэх итгэл төрж,
дээрх эшлэл улам бүр тайвшруулдаг. Би Түүнд амьдралаа өгөх үед ялсан ч, ялагдсан ч,
амжилттай байсан ч, зовж байсан ч Түүний өмнө тааламжит байх боломжтой. Энэ бол
хувиршгүй үнэн бөгөөд миний юу хийх, хэрхэн гүйцэтгэх зэргээс хамаарахгүй. Энэ нь би
хэн болсонтой холбоотой. Би Түүнийх болсон бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй.


1.Та ямар зүйл уншихдаа илүү их цаг гаргадаг вэ? Мэдээ юу, Библи үү?
2.Яг одоо та хэний төлөө тоглодог вэ? Хэнээр магтуулахыг хүсдэг вэ?
3.Танд хэн нэгнээр шүүмжлүүлсэн хэрнээ сэтгэл зүрхэндээ Бурханаар сайшаалгаж,
урамшиж байсан тохиолдол байна уу? Хэрвээ тийм бол тэр талаараа хуваалцана
уу? Хэрвээ үгүй бол, танд сайхан санагдсан үеийн талаар хуваалцана уу?
4.Нэмэлтээр унших: Дуулал 56:11; 62:8; 143:8; Сургаалт үгс 3:5


Бурхан минь, хамт ажилладаг хүмүүс, фенүүд, гэр бүлийнхэн, найз нөхөд минь миний
талаар юу гэж бодож байгаа бол гэж санаа зоволгүйгээр зөвхөн Таны өмнө байхын
хүсэж байна. Миний үйлдэл бүхэн Танд хүндлэлийг өргөөсэй гэж залбирч байна. Амен.

Day 10Day 12

About this Plan

FCA 365 Өдрийн Чимээгүй Цаг

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.

More