Рут номыг унших уншлагын төлөвлөгөөЗагвар

Ruth Challenge

4-с 3 дахь өдөр

Энэхүү бүлэгт Наоми дурлалын зууч хийж буйгаар гардаг. Тэр бэр охиндоо хамгийн сайныг хүссэн ба тэр Боаз баян эсвэл сайхан зан чанартай учраас бус харин Рутыг харж хандаж чадна гэсэн итгэл байсан учраас юм.

БЭЛТГЭЛИЙН ҮЕ БА МЭРГЭН ЗӨВЛӨГӨӨ

Естертэй адилхан нь Рут нөхөр болох хүнтэйгээ уулзах бэлтгэлийг хийх хэрэгтэй байсан. Үүнээс бид "хүсэж тэмүүлж" буй зүйлийнхээ араас явахын өмнө маш их бэлтгэл хэрэгтэй гэдгийг сурч болно. Яагаад гэвэл бид бэлдэж байх хугацаандаа энэ нь үнэхээр үнэ цэнэтэй зүйл эсэхийг мэдэх боломжтой. Энэ нь амьдралд тохиолдох юу ч байж болно. Бурханлаг харилцаанууд эсвэл онц дүн гэх мэт. Энэ бүгд биднээс бэлтгэлийг шаарддаг ба зарим үед Наоми шиг биднээс ахмад хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй үе ч байдаг.

Би ЗАРИМ ҮЕД гэж хэлсэн. Яагаад гэвэл Наомигийн зөвлөгөө эргэлзээтэй байсан. Тэрээр Рутад Боазын хий гэсэн зүйлийг хий гэж хэлсэн. Энэ нь ЮУ ч байж болох шүү дээ. Бурханы авралаар муу зүйл болоогүй ч гэсэн, бид ямар ч зөвлөгөө авсан түүндээ анхааралтай хандах хэрэгтэйг харуулж байна. Хэрэв бид хэн нэгнээс зөвлөгөөг авч байгаа бол нөгөө хүнийхээ Бурхантай харилцах харилцааг ч мөн харгалзан авч үзэх хэрэгтэй. Наомигийн итгэлийн амьдрал 1-р бүлэг дээр бусдыг урамшуулахаас маш хол байсан талаар гардаг. Тэрээр өөрт нь тохиолдож буй муу зүйлс Бурханаас хэмээн түүнийг буруутгадаг талаар гардаг.
ЭРГЭЦҮҮЛЭХ: Миний өгч буй зөвлөгөөнүүд Бичвэр дээр үндэслэгдэж байна уу эсвэл найдваргүй зөвлөгчийн бодлоос гарч байна уу?

БУУЛТ ХИЙХЭД АМАРХАН НӨХЦӨЛИЙГ БУРХАНЛАГААР УДИРДАХ НЬ
Энэ бүлгийг уншаад бид бүгд "Тэднийг хийх ёсгүй зүйлсээ хийгээгүй л гэж найдья" хэмээн бодож магадгүй. Гэхдээ Боаз болон Рут хоёулаа яаж ч эргэж магадгүй нөхцөл байдалд Бурханлагаар хандсан. Тэд хоёул өөрсдийн зан чанарын хүчтэй байдлаа харуулсан. Энэ нь бидэнд Бурханлаг бус нөхцөл байдалд ч Бурханыг дээдэлсэн зан чанарууд тодорхой байж чаддагыг батлан харуулж байна. Бид хаа саагүй Бурханлаг бус байдлуудаар дүүрсэн энэ цаг мөчид амьдарч байна. Бид тэр бүхэнд гэрэл нь байх хэрэгтэй ба бид харанхуйг байлгах ямар ч газаргүйгээр гэрэлтэх хэрэгтэй.

ЭРЧҮҮДЭЭ БОАЗ БОЛ ТА БҮХНИЙ СТАНДАРТ
Боаз шиг нөхцөл байдалд орохдоо бат тэмцэн зогсох нь Бурханаас эмээдэг хүнээс ихээхэн хүч гарах үйлдэл юм. Залуусаа, энэ бол та бүхний барих ёстой стандарт юм шүү. Та өөртэйгээ ойр байдаг эмэгтэй хүний цэвэр ариун байдал болон нэр төрийг хамгаалдаг ёс суртахуунтай удирдагч байх хэрэгтэй. Энэ бол эр хүний хийх ёстой зүйл. Таны Рут нэг л өдөр ирэх болно.

Түүнчлэн эмэгтэйчүүд ээ, эр хүний анхаарлыг татахын тулд Бурханы жишигт болон өөртөө бүү буулт хийгээрэй. Эр хүн танд татагдахдаа зөвхөн дотоод гоо үзэсгэлэн, зан чанар, сайн үйлст тань байг. Таны Боаз нэг л өдөр ирэх болно.

Та юу гэж бодож байна вэ? #RuthChallenge
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth Challenge

Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөгөөр Библийн агуу хайрын түүх болох Рут номны 4 бүлгийг унших юм. Рут ном нь таны харилцааны талаарх ойлголт болон Бурханы агуу хайрын үзэсгэлэнг олж харах боломж олгох юм. Библи биднийг уншихаас илүүтэйгүүр, өөрсдийн ойлголтыг нэг нэгэнтэйгээ хуваалцахыг уриалдаг. Тиймээс та бүхэн энэхүү төлөвлөгөөг уншихдаа #RuthChallenge хэмээн жиргэж өөрсдийн ойлголтыг бусадтайгаа хуваалцаарай. Библийг унших нь миний амьдарлаараа дагаж явах зүйл: Библи бол АМТЛАГ. Библи бол АМЬДРАЛ. Библи бол ТАНД зориулагдсан юм!

More

We would like to thank Kanayo Dike-Oduah for providing this plan. For more information, please visit: www.doctorkanayo.com