Рут номыг унших уншлагын төлөвлөгөөЗагвар
Елимелех болон Наоми өлсгөлөнгөөс болон төрсөн нутаг болох Бетлехемийг орхисон юм. Тэд Моабын нутагт очин, хоёр хүү нь Моаб эмэгтэй болох Орпа болон Рут нартай гэрлэжээ. Харамсалтай нь Елимелех болон түүний хоёр хүү нас баран, Наоми болон хоёр бэр нь бэлэвсэрч хоцорчээ. Наоми Моабт өнгөрөөсөн 10 жилийнхээ дараа Бетлехем уруу буцахаар шийдэв. Наоми хоёр бэртээ эцгийнхээ гэрт буцаж очин, дахин гэрлэцгээ гэжээ. Орпа тэднийг орхин, харин Рут үлдэхийг гуйв.
БУРХАНД ИТГЭХ ҮҮ ЭСВЭЛ ЗУГТАХ УУ?
Елимелех болон Наоми хоёр хүнд нөхцөл байдалд орон, Бурханд итгэх үү эсвэл зугтах уу гэсэн хоёр сонголттой нүүр тулсан. Тэд сүүлийнхийг нь сонгосон. Энэхүү сонголт нь Елимелех болон хоёр хүүгийнх нь амьтай тэнцэх шийдвэр байжээ. Тэд Моабт очихын тулд Бетлехемийг орхисон талаар уншсан билээ. Моабын утга нь Елимелехийн оюун ухааны талаарх ойлголтыг өгч байгаа юм. Тэрээр Бурхан Эцгийн хайр, хангамжид эргэлзэн Бурханы түүнийг байлгасан газраас гарч одсон билээ.
ЖИНХЭНЭ ХУВЬСАЛЫН ТАЛААРХ ЖИШЭЭ
Орпа хэлэхдээ Наомитай үлдэнэ гэдэг ч тэр эцэст нь орхихоор шийддэг. Харамсалтай нь энэ нь манай одоогийн нийгэмд маш олон итгэгчдэд тохиолддог зүйл юм. Тэд маш олон дуудуулж байж ЭЗЭН дээр ирдэг ч хэдхэн хоногийн дараа дахин алга болдог. Эсвэл тэд хэсэг байж байгаад ямар нэг хавчлага эсвэл тэдний өсөлтөд нөлөөлөх дайралт ирэх үед илүү "тав тухтай" амьдралын төлөө өөрсдийн итгэлээ орхидог.
Гэвч Рут, тэр үлдсэн. Рутаас бид маш олон гайхалтай жинхэнэ хувьсалын талаарх жишээг харж болно. Түүний эргэн тойрон дахь хүмүүс салан одож байсан ч тэр байгаа газраа бат зогссон. Амьдралд нь хэцүү зүйл тохиолдоход тэрээр хөдлөшгүй бат зогсон, ийнхүү хэлдэг, (16-17) "... Таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай гэв." Рут өөрийн мэддэг болон хайрладаг зүйлсээ орхин Наомиг болон түүний Бурханыг дагахад бэлэн байсан. Еврей биш хүмүүс Бурханыг сонгох СОНГОЛТООРОО түүний хүмүүс болдог - Та өөрийн сонголтоо хийсэн үү? Та хэцүү үеүүддээ ч Бурханд найддаг уу?
Ямар нэг зүйлийг ойлгосон уу? Тэгвэл өөрийн бодлыг бичин #RuthChallenge хэмээн жиргээрэй

Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөгөөр Библийн агуу хайрын түүх болох Рут номны 4 бүлгийг унших юм. Рут ном нь таны харилцааны талаарх ойлголт болон Бурханы агуу хайрын үзэсгэлэнг олж харах боломж олгох юм. Библи биднийг уншихаас илүүтэйгүүр, өөрсдийн ойлголтыг нэг нэгэнтэйгээ хуваалцахыг уриалдаг. Тиймээс та бүхэн энэхүү төлөвлөгөөг уншихдаа #RuthChallenge хэмээн жиргэж өөрсдийн ойлголтыг бусадтайгаа хуваалцаарай. Библийг унших нь миний амьдарлаараа дагаж явах зүйл: Библи бол АМТЛАГ. Библи бол АМЬДРАЛ. Библи бол ТАНД зориулагдсан юм!
More
We would like to thank Kanayo Dike-Oduah for providing this plan. For more information, please visit: www.doctorkanayo.com