Рут номыг унших уншлагын төлөвлөгөөЗагвар

Ruth Challenge

4-с 2 дахь өдөр

ҮЙЛЧЛЭХ НЬ САЙН

Рут бол Сургаалт Үгс 31 дээр дүрсэлсэн чадварлаг эмэгтэйн бодит илрэл юм.

Тэр гараа хумхилгүйгээр ажилласан (Сургаалт үгс 31:13).
Тэр Боазаас авсан үлдэгдэл хүнсээ Наомид өгөн гэр бүлдээ унд цайг бэлтгэсэн (Сургаалт үгс 31:15).

Рут зүгээр суугаад хэн нэгэн өөрт нь үйлчлүүлэхийг хүлээгээгүй. Харин тэр баяр хөөртэйгээр бусдад үйлчлэн, тусламж хэрэгтэй газар очиж ажиллаж байсан. Та ч бас үүнтэй адил үйлдэж байна уу? Та өөрийн үйлчилж болох газруудынхаа талаар бодоод үзээрэй. Сургууль, коллеж, чуулган, залуусын үйлчлэл гээд ямар ч газар байж болох. Ингэхдээ таны үйлчлэл даруу зүрх сэтгэлийн үүднээс гарах ёстой. Бусдаас магтаал авахын тулд бус харин Бурханы хүүхэд гэгдэх хүслээс гарах хэрэгтэй!

РУТ АДИЛ ХААНА СУУЛГАГДСАН ТЭР ТАЛБАРТАА ИТГЭМЖТЭЙ БАЙГТУН

Бурхан таныг хаана байлгасан тэр газартаа байгтун. Бурхан таныг байлгаж буй тухайн талбараас түүний хүслээс гадуур байлгах талбар уруу бүү харайж ор. Боаз Рутд миний талбайгаас өөр газраас жимс бүү түү гэж анхааруулсан шиг зааварчилгаагүйгээр талбараас талбар уруу үсрэх нь аюултай. (Рут 2:8-9) Үүнтэй адил, Бурхан таныг танд өгсөн тухайн талбартаа байлгах гэдэг нь таныг аюулаас хамгаалж буй хэрэг юм. Та өөрийгөө Бурханлаг бус зүйлд аваачин түүнээсээ болж тав тухгүй мэдрэмжийг мэдэрч байсан удаа бий юу? Энэ нь Бурхан танд наанаасаа хурдан гараад Миний Оршихуй уруу зугт гэж хэлж буй хэрэг юм.

Бидний зарим нь Бурханы бидэнд өгсөн талбарын талаар эргэлзсээр байдаг. Гэхдээ таны чуулган, сургууль, гэр бүл дахь, найзуудын нөхөрлөл дундах оршихуй тань маш их нөлөөг үзүүлж байдаг юм шүү. Тиймээс амьдралынхаа эдгээр талбарууд дээрээ хүнд биш Бурханд мэт сайнаар үйлчил. (Ефес 6:7)

БҮСГҮЙЧҮҮДЭЭ: ӨӨРСДИЙН БОАЗЫГ ХҮЛЭЭГТҮН

Боаз шиг эр хүн бол таны сайн үйлсүүдийг сонсоод сайшаах нэгэн юм. Яагаад гэвэл тэр таныг сайныг үйлдэгч, ажилч хичээнгүй, үзэсгэлэнтэй, гайхалтай үнэ цэнэтэй гэдгийг тань мэддэг. Боаз Рутын талаар сайн сайхан зүйлсийг сонссон байсан. Рут чалчаа, муу эмэгтэй биш гэдгийг мэдэж байсан. Рутын үйлс нь ч өөрийг нь сайн санаатан гэдгийг бүрэн илэрхийлж байсан. Тиймээс таны жинхэнэ үнэ цэнийг мэддэг эр хүн таны үйлчлэл болон дуулгавартай байдлыг авах зохистой нэгэн юм.

Бурханы танд даалгасан талбарт хэрхэн үйлчилж болох талаар бодож үзнэ үү. Өөрийн бодлыг бичин #RuthChallenge хэмээн жиргээрэй
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth Challenge

Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөгөөр Библийн агуу хайрын түүх болох Рут номны 4 бүлгийг унших юм. Рут ном нь таны харилцааны талаарх ойлголт болон Бурханы агуу хайрын үзэсгэлэнг олж харах боломж олгох юм. Библи биднийг уншихаас илүүтэйгүүр, өөрсдийн ойлголтыг нэг нэгэнтэйгээ хуваалцахыг уриалдаг. Тиймээс та бүхэн энэхүү төлөвлөгөөг уншихдаа #RuthChallenge хэмээн жиргэж өөрсдийн ойлголтыг бусадтайгаа хуваалцаарай. Библийг унших нь миний амьдарлаараа дагаж явах зүйл: Библи бол АМТЛАГ. Библи бол АМЬДРАЛ. Библи бол ТАНД зориулагдсан юм!

More

We would like to thank Kanayo Dike-Oduah for providing this plan. For more information, please visit: www.doctorkanayo.com