Рут номыг унших уншлагын төлөвлөгөөЗагвар
ТА БОЛ ЧӨЛӨӨЛӨГДСӨН!
Рутын түүх бол бид хуулиар бус Христээр дамжуулан чөлөөлөгдсөн талаарх бодит жишээ юм.
Хамгийн ойрын хамаатан нь Рут Моаб, еврей биш, Бурханаас хол эмэгтэй байсан тул түүнийг болон түүний газар нутгийг золин авахаас татгалздаг. Боазд хуулийн дагуу энэ бүхнийг шийдүүлэх бүрэн эрх байсан билээ. ГЭВЧ, Рут чөлөөлөгдөж, хууль түүнийг зогсоож чадаагүй. Боаз Рутыг байгаагаар нь хүлээж авахад БЭЛЭН байсан. Түүний өмнөх түүх нь ямар ч байсан хамаагүй тэр түүнийг хүссэн. Түүний энэ үйлдлийг жинхэнэ ХАЙРаас л гарах үйлдэл хэмээн харж байна.
Тэнд арван ахлагчид дуудагдсан байсан ба тэд хоёр зүйлийг гэрчилсэн. Эхнийх нь, тэд Рутын хамгийн ойрын хамаатан нь түүнийг золин авч чадахгүй гэдгийг гэрчлэв. Хоёрдугаарт, тэд Боаз өвийг зольж чадна гэдгийг гэрчлэв. Энэ арван ахлагчид нь Бурханы арван хуулийг илэрхийлж буй бөгөөд хууль өөрөө биднийг аварч чадахгүй. Харин аварч чадах нэгэн уруу чиглүүлж өгч чадна. Хууль нь биднийг аврах хүч чадалтай цорын ганц нэгэн болох Христ уруу чиглүүлэх үүрэгтэй юм. Ингэснээр бид итгэлээрээ зөвтгөгдөх юм.
Рутын түүх Шинэ гэрээн дахь авралыг урьдчилан зөгнөдөг. Энэ нь Христийн үзэсгэлэнтэй золилтыг харуулдаг. Түүний хууль төгс байсан. Бид өөрийгөө, хууль ч биднийг аварч чадахгүй үед тэр бидэнд хандсан хайрынхаа улмаас (Боаз Рутад хайртай байсан учраас) биднийг аврахаар шийдсэн билээ.
БУРХАН ЮМСЫГ ЭРГҮҮЛДЭГ
Наоми хорсолд автсан эмэгтэйгээс Израилд ерөөгдсөн эх болон хувирсан. Энэ бүх зүйл Бурханд хорссон хорсол, буруутгалаас үүссэн боловч баяр хөөрөөр төгсдөг. Бид Рутын амьдрал хэрхэн эргэж буйг харж байна. Тэр бэлэвсэрсэн, Бурханаас хол эмэгтэй байсан боловч тэрээр Давид хаанаар зогсохгүй аврагч Есүсийг төрүүлэх үр удмыг тээсэн билээ.
Энэхүү түүх нь зөвхөн Рут, Наоми болон Боаз нарын талаарх түүх бус харин бидний Есүстэй харилцах харилцааны талаар юм. Та магадгүй Наомитай адил Бурханд хорсдог байж болох юм. Эсвэл Руттай адил жинхэнэ Бурханы талаар мэдлэггүй байж болох юм. Та тэдэн шиг ч бай, үгүй ч бай, энэ түүх нь бидэнд Бурхан хэрхэн юмсыг өөрчилж, ямар нэг зүйлийг бий болгож буйг харуулж байна. Бурхан "хэн ч биш" байсан хүнийг "хэн нэгэн" болгох үнэхээр дуртай.
Та юу гэж бодож байна вэ? #RuthChallenge

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөгөөр Библийн агуу хайрын түүх болох Рут номны 4 бүлгийг унших юм. Рут ном нь таны харилцааны талаарх ойлголт болон Бурханы агуу хайрын үзэсгэлэнг олж харах боломж олгох юм. Библи биднийг уншихаас илүүтэйгүүр, өөрсдийн ойлголтыг нэг нэгэнтэйгээ хуваалцахыг уриалдаг. Тиймээс та бүхэн энэхүү төлөвлөгөөг уншихдаа #RuthChallenge хэмээн жиргэж өөрсдийн ойлголтыг бусадтайгаа хуваалцаарай. Библийг унших нь миний амьдарлаараа дагаж явах зүйл: Библи бол АМТЛАГ. Библи бол АМЬДРАЛ. Библи бол ТАНД зориулагдсан юм!
More
We would like to thank Kanayo Dike-Oduah for providing this plan. For more information, please visit: www.doctorkanayo.com