Рут 3

3
Рут Боаз нар үтрэмд
1Хадам эх Наоми нь түүнд
—Охин минь, би чамд амар жимэр байх газрыг хайж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? 2Боаз бол манай ойрын хамаатан. Тэр л чамайг шивэгчингүүдтэйгээ байлгасан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. 3Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гоё хувцсаа өмсөн үтрэм уруу оч! Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. 4Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажаад, явж очин түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд 5тэр түүнд
—Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв. 6Тэрээр үтрэмд очиж, хадам эхийнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв. 7Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. 8Шөнө дундын үед тэр хүн цочин өндийж урагш тонгойтол, хөлд нь нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр. 9Тэрээр
—Чи хэн бэ? гэхэд тэр
—Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв. 10Тэгтэл тэр
—Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйсэнгүй. 11Охин минь, одоо бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Хотын бүх хүн чамайг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. 12Би ойрын хамаатан өв золигч чинь гэдэг нь үнэн. Гэлээ ч надаас илүү ойрын хамаатан өв золигч бас бий.#Рут 2:20 13Энэ шөнө эндээ үлд. Өглөө болоход тэр хүн чиний төлөө өвийг зольж авбал сайн. Тэр чиний төлөө өвийг зольж аваг. ЭЗЭН амьд!#3:13 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. Хэрэв тэр чиний төлөө өвийг золин авахыг хүсэхгүй бол би чиний төлөө өвийг зольж авъя. Өглөө болтол хажуул гэв. 14Тиймээс тэр өглөө болтол түүний хөлд хэвтлээ. Боаз
—Үтрэмд эмэгтэй хүн ирснийг мэдэгдэж болохгүй гэв. Тэгээд хүмүүсийг бие биенээ танихаас өмнө үүрийн харанхуйгаар Рут босов. 15Тэгээд мөнөөх нь
—Алчуураа дэлгээд надад барь гэж хэлэв. Түүнийг алчуураа дэлгэн барихад зургаан хэмжүүр арвай хэмжиж, түүнд үүрүүлэв. Ингээд тэр хот уруу явлаа. 16Түүнийг хадам эх дээрээ ирэхэд ээж нь
—Охин минь, яав? гэхэд мөнөөх хүний өөрт нь хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв. 17Тэгээд Рут
—Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон бүү оч” гээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өглөө гэв. 18Тэгэхэд хадам эх нь
—Охин минь, энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг бүрэн шийдэхээс нааш амрахгүй гэв.

Одоогоор Сонгогдсон:

Рут 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү