Гэрлэлтийн талаар Библи дээр гардаг 7 зүйлЗагвар

7 Things The Bible Says About Marriage

7-с 6 дахь өдөр

Хуриман дээр маань 1 Коринт 13:7:“Хайр бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.”хэмээн пастор уншихыг нь сүйт бүсгүй, бид хоёр сонссон. Дараа нь бидний гэрлэлт мөнхөд үргэлжлэх болно гэж бид бие биедээ амласан хэдий ч бидний хуваарь, бидний хувиа хичээсэн зуршлууд, тэр ч байтугай бидний өхөөрдөм хөөрхөн хүүхдүүд маань гэх мэт амьдралын шахалтууд хэрхэн биднийг бие биенээс маань холдуулдаг болохыг бид үнэхээр дутуу үнэлсэн байв. Одоо ч гэсэн бид заримдаа хэрхэн бие биетэйгээойрхонбайгаа хэдий ч, бие биетэйгээ тийм чойрхонмэдрэмжийг мэдэрч чаддаггүй.

Далдалдаг, тэсвэрлэдэг

Энд дурдагдсан“бүх зүйл”ийг тэсвэрлэх, далдлах гэсэн ойлголт байгаагүйсэн бол гэрлэлт үнэхээр амар байх байлаа. Сургаалт үгс 19:11-т ийнхүү хэлсэн,“Ухаалаг хүн ууранд удаан. Гэмт дайралтыг өнгөрөөх нь түүний алдар суу."

Яагаад уучлалыг сонгох хэрэгтэй вэ? Учир нь бид Бурханаар уучлагдсан. Тэр биднийг хэрхэн хайрладагтай адил бид бусдыг хайрладаг:Түүний хайр бол гэрээболохоосхэлэлцээрбиш юм. Хэлэлцээр нь бизнесийн утгаараа бол нөгөө тал гэрээнд заагдсан үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд л би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж үздэг. Гэвч амжилттай гэрлэлт нь гэрээн дээр үндэслэсэн байдаг: бид өөрсдийнхөө үүргийг эхнэр юмуу нөхөр маань үүргээ биелүүлэхгүй байх үед ч хүртэл насан туршдаа, нөхцөл шаардалгүйгээр биелүүлэх болно гэсэн үүрэг амлалт байдаг.

Гэрлэлтдээ та юу тарина түүнийгээ л та хурааж авах болно. (Галат 6: 7) Гэрлэлтэд тань юу ургаж байгаа нь танд таалагдахгүй байгаа бол ямар үрийг тарьж байгаагаа та сайн нягтлан хараарай.

Итгэдэг, найддаг

Бид бусдыг тэдний хийж буй үйлдлээр нь шүүмжилдэг боловч бид өөрсдийнхөө санаа зорилгоор өөрийгөө шүүмжилдэг болохыг та анзаарсан уу? Бид санал нийлэхгүй байх үед ч, эхнэрийн маань санаа зорилго нь цэвэр байсныг би сайн мэддэг. Энэхүү үндсэн итгэл үнэмшил нь олон тооны зөрчилдөөнийг сатааруулахуйц зүйл болж хувирахаас урьдчилан сэргийлдэг.

Харилцаа тань хичнээн хүйтэн хөндий болсон мэт танд санагдах нь хамаагүй гэр бүлийнхээ хүний сэдэлтэд эргэлзэлгүйгээр итгэ, Бурхан энэ өвлийн улиралд та нартай хамт алхаж байгаад итгэ. Өвлийн улирал л хаврыг илүү сайхан болгодог.

Хэзээ ч бүү бууж өг

Гэрлэлт бидний хэзээ ч бодож төсөөлж байгаагүйгээр биднийг тэлсэн. Гэхдээ энэ нь бидний төсөөлж байснаас хамаагүй илүүгээр биднийг сэтгэл хангалуун болгосон. Хэзээ ч бүү бууж өг. Үргэлжлүүлэн өгсөөр бай. Үйлчилсээр бай. Хэрэв хариу үйлчлэл танд ирэхгүй байгаа бол илүү ихээр үйлчил. Хайр бол мэдрэмж биш үйлдэл юм. Хайр бол нөхцөл шаарддаггүй. Энэ нь дуусашгүй, тууштай тэсвэр хатуужилтай, идэвхитэй. Хайртай хүнийхээ төлөө тэмц, хамтдаа залбирсан хэвээр бай.

Энди Найт
YouVersion UI дизайнер

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Marriage

Библид эхнэрийг олсон хүн сайныг олсонтой адил гэж бичсэн байдаг. Энэ мэдрэмжийг хэрхэн удаан хадгалсан хэвээр байх боломжтой вэ? Та улам дотно болсон хэвээрээ байх боломжтой юу? Өөрийн амлалтаа биелүүлэх бурханлиг гэрлэлтэнд юу хэрэгтэй вэ? YouVersion-аас энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид эдгээр асуултын хариултууд болон бусад олон зүйлсийг тантай хуваалцаж байна. Өдөр бүр эхнэр, нөхрөө хүндэтгэхийн тулд хуваалцахуйц Эшлэлийн зураг орсон.

More

Энэхүү төлөвлөгөөг YouVersion-ийн багийнхан бичсэн ба тэднээс олгогдсон болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл youversion.com-д зочилно уу.