Гэрлэлтийн талаар Библи дээр гардаг 7 зүйлЗагвар
![7 Things The Bible Says About Marriage](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F4539%2F1280x720.jpg&w=3840&q=75)
![](https://d233bqaih2ivzn.cloudfront.net/daymedia/CACHE/images/originals/2017/08/17/PRO.18.22_CEVUS06/d67cad306c9c3b6f308e0628fa4a1119.jpg)
Хамгийн үнэт эрдэнэс
Насанд хүрсэн хойноо би эрдэнэсийн тухай бодохоо больсон, гэвч би хүүхэд байхдаа энэ талаар маш их боддог байлаа. Далайн дээрэмчдийн хувьд эрдэнэс нь үнэхээр үнэ цэнэтэй зүйл байсан. Эрдэнэс нь аварга биетнээс хамгаалвал зохих үнэ цэнэтэй зүйл байсан. Эрдэнэс бол уран сэтгэмжийн адал явдлын оргил байв. Бичээсийг бясалгах нь таны сүнсний хувьд үргэлж сайн байдаг бөгөөд өнөөдрийн эшлэлийн талаар тогтмол бодож тунгаах нь (Сургаалт үгс 18:22) таны гэрлэлтэнд гүнзгий нөлөөлөл үзүүлэх боломжтой.
Хэрэв миний эхнэр үнэхээр миний хамгийн агуу үнэт эрдэнэс бол зурагтаар үзэхийг хүсч буй зүйлийг бодвол тэр маань хамаагүй илүү зугаатай болж эхлэх болно. Түүнтэй хамт өнгөрөөх цаг нь “өөрөө өөртөө зориулах цагаас минь хамаагүй үнэ цэнэтэй болж эхлэх болно.” Түүний хэрэгцээ минийхээс илүү чухал болж эхлэх болно. Мэдээж хэрэг, энэ эшлэл нь'эхнэр бол Их Эзэнээс дээгүүрт тавих шүтээн гэж хэлээгүй. Гэсэн хэдий ч, энэ эшлэлээр дамжуулан юуг хэлжбайнавэ гэвэл—тэнгэрлэг Эцэг тань энэ ертөнцөд танд өгсөн бүх ивээлүүдээс—таны эхнэр хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж авч үзэх хэрэгтэй гэж хэлж байгаа юм.
Их Эзэнээс ирэх бэлэг
Би эхнэрийнхээ аавтай танилцахаас өмнө түүнийг агаарын цэргийн хүчний офицер байсныг нь сонссон. Ихэнх залуучуудын нэгэн адилаар анх түүнтэй танилцаж байхдаа би түүнээс үнэхээр сүрдэж байсан хэдий ч би түүнийг улам илүү таньж мэдэхийн хэрээр бид эрүүл хүндэтгэлийг хөгжүүлж чадсан. Энэ нь хамгийн сайн зан чанараар түүнтэй харилцаж, болзооны дараа түүнийг яг тохирсон цагт гэрт нь авч ирэхэд хүргэж байлаа.
Бид эхнэрийнхээ Тэнгэрлэг Эцэгийн талаар бодоход цаг гаргах үед үүнтэй мөн адил байх ёстой гэж боддог. Тэрээр дэлхийн ааваас эсвэл миний тавьж чадах анхаарал халамжаас хамаагүй илүүг эхнэрийн минь төлөө тавьж байдаг. Бурхан зөвхөн нөхрийн л үзүүлж чадах анхаарал халамжийг эхнэртээ өгөх бэлгийг надад даатган өгдөг.
Бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч Эцэг Түүний бэлгийг бид хэрхэн харж хандаж байгааг минь харж байдаг гэдэг бол үнэхээр сэрээхүйц бодол мөн. Өөрийнхөө хэлсэн аймар зүйлс, хувиа хичээсэн хормын талаар эргэж бодох үед миний дотор үнэхээр арзайдаг.
Энэ бол миний залбирал юм, үүнийг уншиж буй олон эрчүүд ч бас ийнхүү залбираасай гэж би найдаж байна:
Тэнгэрлэг Эцэг минь, эхнэрээ үнэт эрдэнэс мэт хайрлаагүйг минь уучлаач. Надад энэ гайхалтай ивээлийг өгсөнд баярлалаа. Зүрх сэтгэл, оюун ухааныг минь шинэчилж, түүнийг өдөр бүр, хамгийн агуу эрдэнэс минь гэж харахад надад туслаач. Амен.
Брад Бэлюү
YouVersion Инженер
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![7 Things The Bible Says About Marriage](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F4539%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Библид эхнэрийг олсон хүн сайныг олсонтой адил гэж бичсэн байдаг. Энэ мэдрэмжийг хэрхэн удаан хадгалсан хэвээр байх боломжтой вэ? Та улам дотно болсон хэвээрээ байх боломжтой юу? Өөрийн амлалтаа биелүүлэх бурханлиг гэрлэлтэнд юу хэрэгтэй вэ? YouVersion-аас энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид эдгээр асуултын хариултууд болон бусад олон зүйлсийг тантай хуваалцаж байна. Өдөр бүр эхнэр, нөхрөө хүндэтгэхийн тулд хуваалцахуйц Эшлэлийн зураг орсон.
More
Холбоотой төлөвлөгөө унших
![Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлс](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F8832%2F320x180.jpg&w=640&q=75)
Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлс
![Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11397%2F320x180.jpg&w=640&q=75)
Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд
![Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13048%2F320x180.jpg&w=640&q=75)
Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан
![Аюултай залбирал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F18063%2F320x180.jpg&w=640&q=75)
Аюултай залбирал
![Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F9212%2F320x180.jpg&w=640&q=75)
Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь
![Зуршлууд](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13743%2F320x180.jpg&w=640&q=75)
Зуршлууд
![Хаанчлалын гэрлэлт](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12962%2F320x180.jpg&w=640&q=75)
Хаанчлалын гэрлэлт
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)