Гэрлэлтийн талаар Библи дээр гардаг 7 зүйлЗагвар

7 Things The Bible Says About Marriage

7-с 2 дахь өдөр

Гэрлэлт бол Бурханаас ирдэг сэтгэл хөдөлгөм үнэхээр гайхалтай бэлэг юм. Гэсэн хэдий ч, амьдралын асуудлууд болон гэрлэлтэд тохиолдож болох нөхцөл байдлууд нь үүнээс айх айдсыг бий болгодог. Гэсэн ч бид хуримын ёслолоороо баян ч бай ядуу ч бай, өвчин эмгэгтэй ч бай эрүүл саруул үедээ ч хайрлана гэдгээ амладаг. Энэ нь таны гэрлэлтэд эмгэнэлт явдал тохиолдох, өвчин эмгэг тусах эсвэл хангагдаагүй хэрэгцээ зэрэг нь таниас хамааралгүйгээр ирж болох юм гэсэн үг.

Паул Ромчуудад бичсэн захидалдаа ийнхүү бичсэн байдаг. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Хэрэв та Бурханы үгэнд итгэх юм бол Түүний хайр энэрэл нь гэрлэлттэй холбоотой бүр айдсыг ч хүртэл даван туулахад тань туслах болно гэдэгт итгэлтэй байж болно.

Гай зовлон тохиолдоход Христийн чин үнэнч хайр, зориулалтад итгэлтэй байж болно. Та гэрлэлтдээ өвчин зовлонтой нүүр тулгардаг уу? Бурхан биднийг хэзээ ч орхихгүй хэзээ ч хаяхгүй гэсэн амлалтад итгэлээ тавиарай. Туршилт, зовлон зүдгүүр дундуур явахад танд төвөгтэй байдаг уу? Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. (Ром 8:28)

Түүний үнэнч байдал, нигүүлсэл нь Түүнийг хайрласан бидний хайрын үр дүн биш харин биднийг гэх Түүний хайр гэдгийг мэдэх нь гайхалтай биш гэж үү? (Ром 8:37) Энэ дэлхийн ямар ч зүйл Ертөнцийн Эзэний хайраас биднийг салгаж чадахгүй. (Ром 8:35)

Зүрхээ бүү зовоо. (Иохан 14: 1) Гэрлэлтэд тань ямар нэгэн эргэлзээ, айдас төрөх үед Есүс таныг хайрласан шиг ханиа хайрла. Хамтдаа Бурхан дээр төвлөрч, Бурханы хайр таны дотор төгс төгөлдөр болох үед бүх айдас, хүнд хэцүү мэт санагдах сорилт бэрхшээл бүгд үгүй болно.

Алекс Ронкүйлло
YouVersion Инженер

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

7 Things The Bible Says About Marriage

Библид эхнэрийг олсон хүн сайныг олсонтой адил гэж бичсэн байдаг. Энэ мэдрэмжийг хэрхэн удаан хадгалсан хэвээр байх боломжтой вэ? Та улам дотно болсон хэвээрээ байх боломжтой юу? Өөрийн амлалтаа биелүүлэх бурханлиг гэрлэлтэнд юу хэрэгтэй вэ? YouVersion-аас энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид эдгээр асуултын хариултууд болон бусад олон зүйлсийг тантай хуваалцаж байна. Өдөр бүр эхнэр, нөхрөө хүндэтгэхийн тулд хуваалцахуйц Эшлэлийн зураг орсон.

More

Энэхүү төлөвлөгөөг YouVersion-ийн багийнхан бичсэн ба тэднээс олгогдсон болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл youversion.com-д зочилно уу.