Гэрлэлтийн талаар Библи дээр гардаг 7 зүйлЗагвар
Арван есөн жилийн өмнө би эхнэртэйгээ анх уулзах үед яг үнэндээ Хөөх! гэж бодсон. Энэ охин үнэхээр Эзэнээс эмээж байна. Би түүний бараан улаан үс, түүний ер бусын инээмсэглэлийг нь хараад үнэхээр бахадсан. Тэр миний хувьд хүрж чадамгүй өндөр оргил байсан. Одоо ч гэсэн. Бидний эхний болзооны үеэр хаалганы урд очих үед би урьд өмнө уулзаж байсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйн өмнө бага зэрэг сандрангуй чимээгүй зогсож байсан юм. Ямар нэгэн шалтгааны улмаас тэр надад хайртай болсон. Олон жилийн дараа ч би заримдаа түүнийхээ өмнө чимээгүйхэн зогсдог. Гэхдээ байнга биш л дээ. Учир нь түүний гал мэт улаан үс гэхдээ тэр үснээс илүүтэйгээр түүний дотор буй галнаас болдог.
Түүний гоо сайхан бүдгэрсэн ч, би түүний зан чанарыг нь илүү их анзаарч хайрладаг болсноо мэдсэн юм. Түүний Бурханыг хайрлах хайр, өөрийгөө даруусгах байдал болон түүний өгөөмөр занд улам ихээр дурлах болсон. Соломон яг энэ зүйлийн талаар хэлснийг санаж байна. Дур булаам байдал хуурамч бөгөөд, гоо үзэсгэлэн ч хоосон гэсэн байдаг. Би Шэлли рүүгээ харах үедээ хэзээ ч эргэлздэггүй. Цаг хугацаа надад түүний биеийн цаана байгаа дотоод гоо үзэсгэлэнгийн гүн гүнзгийг үнэлэхэд тусалсан юм.
Би бидний дундаас гарсан 3 охин болон тэдний ээжийн гоо үзэсгэлэнгээс үүнийг олж хардаг. Хамгийн чухал нь, би өдрөөс өдөрт тэдний дотор яг л ээжийнх нь дотор байдаг шиг бурханлаг зан чанар сууж байгааг хараад эхнэртээ улам ихээр татагддаг. Энэ нь нөхөр, эцгийн хувьд миний хамгийн их бахархдаг зүйл юм. Эхнэр маань миний хувьд гайхамшигтай бэлэг төдийгүй миний амьдралын үнэлж боломгүй сайн хамтрагч минь юм. Бурхан охидыг минь илүү үнэ цэнэтэй болгож тэднийг ирээдүйд нь бэлтгэж байгааг би мэднэ.
Та амьдралынхаа аялалын хаана ч байсан гэсэн өөрийн үнэ цэнэтэй зүйлийг өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй. Бурхан бидний гаднах төрхөөс илүү бидний зүрх сэтгэлд юу болж байгаад анхаарлаа хандуулдаг. Та Бурханы хүслээс нуугдаж чадахгүй.
Тийм ээ. Миний эхнэр одоо ч гэсэн миний хүрж чадамгүй оргил хэвээр байсаар л байна. Тэр надаас илүү үзэсгэлэнтэй гэдгийг л би мэдэж байна. Гэхдээ тэр үүнээс хамаагүй илүү. Тэр надад болон гэр бүлдээ жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу вэ гэдгийг заадаг. Тэр миний зүрх сэтгэлийн нөхцөл байдлыг анхаарч үзэхийн ач холбогдлыг надад заадаг. Энэ бол миний түүнд хүрэхийн тулд сурах ёстой нэгэн зан чанар юм.
Таны зүрх сэтгэл доторх жинхэнэ гоо үзэсгэлэнг нээх юуг та хийж байна вэ?
Майкл Мартин
YouVersion Вэбсайтыг үүсгэгч
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библид эхнэрийг олсон хүн сайныг олсонтой адил гэж бичсэн байдаг. Энэ мэдрэмжийг хэрхэн удаан хадгалсан хэвээр байх боломжтой вэ? Та улам дотно болсон хэвээрээ байх боломжтой юу? Өөрийн амлалтаа биелүүлэх бурханлиг гэрлэлтэнд юу хэрэгтэй вэ? YouVersion-аас энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид эдгээр асуултын хариултууд болон бусад олон зүйлсийг тантай хуваалцаж байна. Өдөр бүр эхнэр, нөхрөө хүндэтгэхийн тулд хуваалцахуйц Эшлэлийн зураг орсон.
More