Гэрлэлтийн талаар Библи дээр гардаг 7 зүйлЗагвар
Миний эхнэр хамгийн муу зан чанаруудыг минь харсан. Бид хоёр танилцаад бараг 12 жил болж байгаа бөгөөд гэрлээд есөн жил болжээ. Гэхдээ тэр миний талаар хэнээс ч илүү мэддэг хэдий ч Бурханы мэддэг зүйлтэй харьцуулахад энэ нь юу ч биш.
Бурхан минийбүхалдаа болон өө сэвийг мэддэг, тэр намайг өдөр бүр нүгэл үйлдэхийг минь харж байдаг. Гэсэн хэдий ч Тэр надад хайртай. Тэр миний төлөө маш их санаа тавьдаг учраас Тэр Өөрийнхөө Хүүг миний төлөө өргөв. Түүнийг хэзээ нэгэн цагт тэд үгүйсгэхийг мэдэж байсан ч—Христ өдөр бүр шавь нартаа үйлчилжээ! Тэгээд Тэрээр би үүнийг хүртэх зохистой нэгэн биш хэдий ч өдөр бүр ивээлээ надад өгч байдаг.
Христ биднийг хэрхэн хайрладаг болох эдгээр гурван практик жишээний дагуу эхнэр, нөхрүүдээ улам илүү хайрлаж эхэлцгээе:
1. Өөрийгөө хоёрдугаарт тавь.
Тэр бидний төлөө амиа өгсөн юм чинь бид яагаад эхнэр, нөхрүүдийнхээ мэдрэмж, хүсэл, найдварыг өөрсдийнхөөсөө дээгүүрт тавих замаар өчүүхэн, өдөр бүрийн золиосыг гаргаж болохгүй гэж? Энэ долоо хоногт та хүүхдүүдээ гэртээ харж үлдээд эхнэр, нөхөртөө гадагшаа гарч“өөртөө зориулсан цаг”гаргах боломжийг олго. Эсвэл жинхэнэ утгаар нь өөрийгөө та сорихыг хүсвэл дараагийн удаа жижиг сажиг зүйлээс болж маргалдах үедээ эхнэр, нөхрийнхөө“зөв”байх боломжийг олго.
2. Ямар ч хариу харалгүйгээр үйлчил.
Хаадын хаан шавь нарынхаа хөлийг угааж буй үйлчлэгчээс дээр ямар дүр зургийг бид олж харах боломжтой вэ? (Иохан 13: 3-17) Христ Өөрөө үйлчлэгч болсон дүр зураг эхнэр, нөхөр болохын маань хувьд бидэнд байнга сануулагч байх ёстой. Өнөөдөр эхнэр, нөхөртөө үйлчлэх ямар нэгэн арга замыг ол. Хувцсаа угааж түүнийг гайхшруулаарай. Зүгээр л түүний дуртай ресторанаас тусгай амттан ав. Эхнэр, нөхөртөө үйлчлэхээс баяр хөөрийг олж ав—хариуд нь юу ч харалгүйгээр тэдэнд үйлчил.
3. Ивээлийг харуул.
Нигүүлсэл бол Бурханы үнэгүй бөгөөд ямар ч үйлс шаарддаггүй бидэнд өгдөг таалал юм. Тэр бидний гэм нүгэл, алдаа дутагдлыг уучлахгүй байх бүрэн эрхтэй боловч Тэрээр ивээлийг хязгааргүйгээр бидэнд өгч байдаг. Эхнэр, нөхрийнхөө сөрөг зуршил, шинж чанарт анхаарлаа төвлөрүүлэхийн оронд өдөр бүр эерэг зүйлсийг нь тэднээс олж харахыг хичээгээрэй. Өдөр бүр түүний талаарх өөрийн дуртай нэг зүйлээ дурсан хэлэх зэрэг энгийн зүйлийг хий. Өдөр бүр түүний төлөө залбир. Эхнэр, нөхрөө алдаа гаргах үед уучил. Нигүүлсэл бол шарх, уур хилэн, эсвэл урам хугаралтаас зуурсан хэвээр байдаггүй…нигүүлсэлуучилдаг.
Тодд Доберстайн
YouVersion Бүтээгдэхүүний менежер
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библид эхнэрийг олсон хүн сайныг олсонтой адил гэж бичсэн байдаг. Энэ мэдрэмжийг хэрхэн удаан хадгалсан хэвээр байх боломжтой вэ? Та улам дотно болсон хэвээрээ байх боломжтой юу? Өөрийн амлалтаа биелүүлэх бурханлиг гэрлэлтэнд юу хэрэгтэй вэ? YouVersion-аас энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид эдгээр асуултын хариултууд болон бусад олон зүйлсийг тантай хуваалцаж байна. Өдөр бүр эхнэр, нөхрөө хүндэтгэхийн тулд хуваалцахуйц Эшлэлийн зураг орсон.
More