Итгэлийн аян дахь баяр хөөр: Сорилт дунд найдварыг олох ньЗагвар

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

7-с 6 дахь өдөр

Миний ажилладаг байгууллага жил бүр 5К гүйлтийн уралдааныг зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил гүйлтийг дуусгах зорилгыг би өөртөө тавьсан. Энгийн үед гүйдэггүй байсан хүний хувьд гүйлтийг дуусгахын тулд эртнээс бэлтгэлээ хангаж гүйж эхлэх хэрэгтэй гэдгийг би мэдэж байлаа. Болихыг хүссэн үедээ ахин нэг милийг тэсвэрлэх замаар эсэргүүцлээ гүйгч хүн олж авдаг аж (миний хувьд нэг минут гүйн… улмаар ахин нэг минут гүйх арга зам байв).

Үүнтэй адилаар, сорилт нь сүнслэг байдлыг хөгжүүлдэг ба итгэлийн шалгуур нь тэвчээртэй байдлыг бий болгодог аж. Энэ хоёр нь хоёулаа Түүнд итгэх гүн гүнзгий бөгөөд хүчтэй итгэлийг бидэнд бий болгодог. Үүнийг тэсвэрлэн гарах үед хүнд хэцүү байдлыг даван дийлэхээс л өсөлт ирдэг.

Хэзээ ч дээрдэхгүй нь дээ гэж таны бодож байсан амьдралынхаа сорилтуудын талаар эргэн харна уу. Тэр сорилтыг Бурхан хэрхэн ашигласан бэ? Сорилтоор Тэр таныг хэрхэн авч гарсан бэ? Сорилтыг давах үедээ та юуг сурч авсан бэ?

Сорилтууд үнэхээр хүнд бөгөөд зовлонтой хэдий ч Бурхан эдгээрийг ашигладаг. Бидний дотор ямар нэгэн сайн зүйлийг бий болгох хүчин чадал сорилтод байдаг ба ийм зорилгын улмаас эдгээр нь баяр хөөрөө илэрхийлэх боломж юм.

Жишээ нь, нөхрийн маань донтолтын сорилтоор дамжуулан Бурханы надад авч ирсэн дараах сайн сайхан бөгөөд баяр хөөртэй зүйлс бол:

  • Хүчирхэг гэрлэлт.
  • Хил хязгаар болоод тэдгээрийн хэрэгжилтүүдийн талаарх ойлголтыг би олж авсан.
  • Өөрөө өөртөө хэрхэн санаа тавих хийгээд үүнийг хэрхэн хийх вэ гэдэг ойлголтыг би олж авсан.
  • Мэдрэгдэж буй мэдрэмжүүдийг мэдрэх мөн эдгээрийг эрүүл арга замаар хэрхэн даван туулахыг мэдэх боломжийг өөртөө олгоход би суралцсан.

Амьдралын хүнд хэцүү асуудлуудад баяр хөөр үндэслэдэггүй; биднийг тэр даруйд арга замыг олж харж чадахгүй мөн ард нь гарсныхаа дараа л баяр хөөрийг олж авах боломжтой байх үед ч хүртэл бидний сайн сайхны төлөө ажлаа хийдэг Бурханд итгэх итгэлтэй байдлыг энэ нь шаарддаг.

Өнөөдрийн бичээснүүдийг унших үедээ тэр баяр хѳѳр…

  • Бурханаас ирдэг болохыг (Галат 5:22-23)
  • зовлонгоор маань дамжуулан бидэнд зориулсан зорилго Бурханд бий (Иеремиа 29:11)
  • Түүний оршихуйгаас олдох болно (Дуулал 16:11)
  • бидний нуугдмал хүч чадал (Нехемиа 8:10) гэдгийг санаарай

Кэй Варрен, "Баяр хөөр бол амьдралын маань бүхий л деталь бүрийг Бурхан хянаж байгаа, алсдаа бүх зүйл сайн сайхан болох болно гэдэг итгэлтэй байдал мөн бүхий л нөхцөл байдалд Бурханыг магтах тууштай сонголт мөн." гэж нэгэнтээ бичжээ.

Бидэнд зовлон, гамшгууд тохиолдох л болно, гэхдээ эдгээр зовлонд бидэнд сонголт бий. Нэг бол бид Бурханаас суралцан, төлөвшиж бас Түүнд найдахаас баяр хөөрийг олж авч болно . . . эсвэл зовлонгоо эсэргүүцэн үүнтэйгээ тулалдаж болох бөгөөд - энэ нь алсдаа биднийг хүнд, ширүүн, хад чулуутай бас тааламжгүй замаар хөтөлдөг.

Та алийг нь сонгож байна вэ?

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

Бид дандаа үүнийг харж эсвэл мэдэрч чадахгүй байж болох хэдий ч... сорилтод орох үед маань ч хүртэл Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг Нэгэн. Энэ төлөвлөгөөг, Найдварыг олж авах нь үйлчлэлийн зохицуулагч Эйми ЛаРүү гэр бүл нь донтолттой тэмцэлдэн байх хамгийн хүндхэн үеүдэд Бурханы баяр хөөр алга болж байсан талаар зүрх сэтгэлээсээ бичжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдвар бол Амьд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.hopeisalive.net