Итгэлийн аян дахь баяр хөөр: Сорилт дунд найдварыг олох ньЗагвар

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

7-с 2 дахь өдөр

Бид хүүхдүүдээ бага байх үед гэр бүлээрээ парк-д зам дагуу алхаж явсан зургаа сошиал мeдиа дээр хуваалцахад, 117 хүмүүст таалагдаж дараах түгээмэл сэтгэгдлүүдийг хүлээж авсан:

  • Сайхан гэр бүлийн гайхалтай зураг.
  • Энэ зураг хаа нэгтээ зар сурталчилгаанд байх ёстой
  • Үнэхээр таалагдлаа!
  • Ямар сайхан гэр бүл вэ!

Харин тэрхүү зураг дээрх гэр бүл бүх зүйлс сайхан байгаа мэт "дүр эсгэсэн" байгаа байдлыг xэрвээ чи миний нүдээр харсан бол олж харах байсан:

  • Согтуурсан эсвэл согтуурахгүй байж болох аав.
  • Юу болоод байгааг мэдэхгүй гэм зэмгүй хөөрхөн хүүхдүүд, эрүүл эцэг эхтэй байх эрхтэй ч, дэргэд нь байхгүйгээс ялгаагүй аав.
  • Өвдөлт, уур хилэнгээс болж шаналж, нүүрэндээ худлаа инээмсэглэсэн, төгс гэр бүлтэй мэт, аз жаргалтай байгаа мэт дүр үзүүлж байгаа ээж. Амьдрал хэзээ нэгэн цагт сайжрах болов уу гэж горьдох ч, нөхөр рүүгээ эгцлэн харж чадахгүй, амьдрал сайжрахыг маш их хүсдэг ч хэзээ нэгэн цагт сайхан болно гэдэгт эргэлздэг ээж.
  • Донтолт хэмээх аймшигт шуурганд орсон нэгэн гэр бүл.

Саяхан, би гэр бүлийнхээ одоогийн зургийг хуваалцсан. 150 хүмүүст таалагдаж мөн дараах сэтгэгдэлүүдийг авсан:

  • Сайхан гэр бүл
  • Энэ гэр бүлд үнэхээр хайртай.
  • Маш хөөрхөн гэр бүлийн гайхалтай зураг
  • Гайхалтай зураг

Энэ удаад бидний зураг нь эдгэрэх аялалд гарсан мөн цаашид ч байх нэгэн гэр бүлийг харуулж байлаа. Би үүнийг хараад:

  • Аав нь хүүхдүүдийнхээ амьдралд нөлөөлж, донтолтоос ангижрах хөтөлбөрт хамрагдаж, энэ зургийг авахаас хэдхэн минутын өмнө ивээн тэтгэгчтэйгээ холбогдсон нэгэн аав байв.
  • Эцэг эх нь улам эрүүл болж хурал цуглаан, зөвлөгөө, ивээн тэтгэлтээр дамжуулан эдгэрэхийг идэвхтэй хичээж байгааг харсан хөөрхөн хүүхдүүд.
  • Дүр эсгэх шаардлагагүй, мэдрэмжийнхээ талаар шударга байж чадаж буй хүчтэй ээж.
  • Нөхөр эхнэр хоёр донтолтын өвчин тусахаас өмнөх итгэлээ улам бүр батжуулж, бат бөх гэр бүлтэй болохын тулд нөр их хөдөлмөрлөж буй хос хоёр.
  • Бие биеэ хайрлаж, дэмждэг, эдгэрэх аянд явж байгаа учраас бүх зүйл бидэнд байхгүй гэж хэлэхэд бэлэн гэр бүл
  • Амар тайван, найдвар, баяр хөөрийг олсон гэр бүл.

Танай гэр бүл эхний зураг дээрх гэр бүлтэй адил байж болно... Амар тайван, найдвар, баяр хөөрийг олох гэж цөхрөнгөө барж байгаа. Эсвэл танай гэр бүл хоёр дахь гэр бүл шиг байж болох юм... Амар тайван, найдвар, баяр хөөрийг олж, аянаа үргэлжлүүлсэн гэр бүл.

Та аль "зурагтай" хамгийн их холбогдож байгаагаас үл хамааран Бурхан хоёуланд нь байдаг.

Бурхан таны уналт, босолт аль алинд ч хамт байдаг. Ялалт, эмгэнэлт үйл явдлуудад Бурхан байдаг. Биднийг дүр эсгэж, амьдралаас арай ядан зуурч байх үед Бурхан манай гэр бүлтэй хамт байсан бөгөөд бид эрүүл мэнд, эмзэг байдлаараа дамжуулан Түүний ач ивээлийг тунхаглах үед Бурхан одоо бидэнтэй хамт байна.

Хэрэв Бурхан бүх нөхцөл байдалд бидэнтэй хамт байгаа юм бол бид аяллынхаа туршид баяр хөөрийг тунхаглах нь зүйтэй. Учир нь бидний баяр хөөр Түүнтэй хамт байдаг.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

Бид дандаа үүнийг харж эсвэл мэдэрч чадахгүй байж болох хэдий ч... сорилтод орох үед маань ч хүртэл Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг Нэгэн. Энэ төлөвлөгөөг, Найдварыг олж авах нь үйлчлэлийн зохицуулагч Эйми ЛаРүү гэр бүл нь донтолттой тэмцэлдэн байх хамгийн хүндхэн үеүдэд Бурханы баяр хөөр алга болж байсан талаар зүрх сэтгэлээсээ бичжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдвар бол Амьд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.hopeisalive.net

Холбоотой төлөвлөгөө унших