Итгэлийн аян дахь баяр хөөр: Сорилт дунд найдварыг олох ньЗагвар

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

7-с 3 дахь өдөр

Би аялах бүрдээ ямар нэгэн тойруу зам, нүхтэй таарах нь элбэг байдаг. Нислэг хойшлох, түрээсийн машин бэлэн болоогүй, цаг агаарын байдал саатал учруулах, зам засвар замын хөдөлгөөнийг удаашруулах, бүх улаан гэрэл дээр таарах… гэх мэтээр жагсаалт дуусашгүй. Би санаа зовон, бухимдан эсвэл ядарсан байж болох хэдий ч аргагүйн эрхэнд би урагшилсаар, очих газарт минь хүрэхээс эдгээр замын овон товонд саад болох боломжийг олгодоггүй.

Хайртай хүмүүсийнхээ хамт хийх амьдралын аян маань үүнтэй мөн адилхан аж. Өмнө минь байгаа тойруу замыг бид зогсоож чадахгүй ч үүнд хэрхэн хариу үзүүлэхээ бид шийдэх ЧАДВАРТАЙ.

Хайртай хүмүүсийнхээ аялах аяныг хэчнээн хичээсэн ч гэсэн, ихээр судалгааг хийсэн ч гэсэн, тэднээс бид олон удаа гуйсан ч гэсэн, олон эмчилгээний газар руу ярьсан ч гэсэн бид хянаж чадахгүй. Энэ аян бол тэднийх.

Би үүнийг үзсэн туршлагаасаа хэлж байгаа юм шүү. Нөхрийнхөө аяныг хянахыг би хичээсэн ч гэсэн энэ нь намайг улам илүүтэйгээр уурлуулж, улам илүү өсөрхөг нэгэн болгож байв. Би гуйгаад, учирлаад, загнаад, хашхираад, дуугаа хураах гэх мэтээр…боломжтой бүхнийг оролдож үзсэн. Гэхдээ эцэстээ, би үүнийг нөхрөөсөө илүүтэйгээр хүсэж байсан нь улмаар намайг өсөрхөх, уур уцаар, санаа зоволт, айдас, гомдол, урам хугаралт болоод найдвар үгүй мэт замаар хөтөлсөн.

Би гэр бүлээ эргүүлэн олж авахыг л хичээж байлаа. Нөхрийгөө эргүүлэн олж авахыг би хүсэж байсан. Амар амгаланг би хүсэж байсан. Найдварыг олж авахыг би хүсэж байсан.

Би баяр хѳѳрийг олж авахыг хүсэж байсан.

Гэхдээ би өөрийнхөө аяныг л хянах чадвартай гэдгийг би ухаарсан. Би нөхрийнхийг маань оролцуулан—бусдын аян ямар байдалтай харагдахаас үл хамааран амар тайван, найдвар, баяр хѳѳрийг олж авах зохистой нэгэн. Эдгэрлийнхээ замын эгнээнд байсаар байхыг би сонгох боломжтой.

Зам дээрх тойруу зам, нүх бүрийг Бурхан надтай хамт тулж байгаа гэдгийг би мөн санах ёстой. Надтай нүүр тулах эдгээр тойруу замуудыг Тэр аль хэдийнээ мэдэж байсан. Эдгээр нь Түүний төлөвлөгөөний нэг хэсэг, бүхэл бүтэн том зургийн нэг хэсэг мөн Түүний зорилгын нэг хэсэг нь гэдгийг би санах хэрэгтэй.

Бурханд болоод баяр хөөрт найдах сонголтыг би хийх боломжтой.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

Бид дандаа үүнийг харж эсвэл мэдэрч чадахгүй байж болох хэдий ч... сорилтод орох үед маань ч хүртэл Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг Нэгэн. Энэ төлөвлөгөөг, Найдварыг олж авах нь үйлчлэлийн зохицуулагч Эйми ЛаРүү гэр бүл нь донтолттой тэмцэлдэн байх хамгийн хүндхэн үеүдэд Бурханы баяр хөөр алга болж байсан талаар зүрх сэтгэлээсээ бичжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдвар бол Амьд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.hopeisalive.net

Холбоотой төлөвлөгөө унших