Итгэлийн аян дахь баяр хөөр: Сорилт дунд найдварыг олох ньЗагвар

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

7-с 5 дахь өдөр

Сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөргэж үз гэж Иаков бидэнд хэлдэг. Гэхдээ баяр хөөр гэж яг юуг хэлдэг вэ? Мөн сорилтод орохдоо бид үүнийг хэрхэн олох боломжтой вэ?

Баяр хөөрийн талаар судлахад хэдэн сарыг би зарцуулсан бөгөөд энэ бүхий л судлалын дараа нь дараах энгийн тодорхойлолтод хүрсэн:

НАЙДВАРАА Есүст мөн итгэлээ Түүнд тавих үедээ бид баяр хөөрийг олж авдаг.

Итгэлтэй байж, Бурханд найдахаас, сорилтод орохдоо Бурханы төлөвлөгөөнд найдахаас мөн итгэлийн аянаа Бурханд найдан датгахаас баяр хөөр ирдэг. Зүгээр нэг найдах биш харин Тэр бүтэн зургийг хардаг, мэддэг бас Өөрийнхөө алдар болоод зорилгын төлөө итгэлийн аянаар биднийг аялуулж буй гэдэгт итгэн, ийм итгэлтэй байхыг энэ нь хэлж байгаа юм.

Сорилтод орохдоо та Бурханд найддаг уу? Түүнд итгэх итгэл танд байна уу? Үнэн зүрхнээсээ энэ асуултад хариулаарай.

Донтой хүнийг хайрлах сорилтод орсон байгаа асар олон хүнтэй би долоо хоног бүр ярилцдаг. Хэт хэтрүүлэх: гэдэг ижил айдсыг хүн бүр хайртай хүмүүсийнхээ хувьд агуулах нь бий. Энэ бол асар олон ээж, аав, хань ижил хайртай хүмүүсийнхээ төлөөх тэмцэлдээнийг өөрсдийнхөө тулалдах тулаан гэж итгэдэг нэг шалтгаан мөн. Тэд гудамжинд гаран нас барах болно гэдгээс бид бүгд айдаг!

Бодит үнэн гэвэл, донтолт бол эрүүлжилт, институт эсвэл үхлээр төгсгөл болдог. Гэхдээ хэтрүүлэл болсон ч гэсэн Бурханы төлөвлөгөөнд бид найдах ёстой. Бид Түүнд найдах ёстой. Учир нь энэ найдварт баяр хөөр оршдог.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

Бид дандаа үүнийг харж эсвэл мэдэрч чадахгүй байж болох хэдий ч... сорилтод орох үед маань ч хүртэл Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг Нэгэн. Энэ төлөвлөгөөг, Найдварыг олж авах нь үйлчлэлийн зохицуулагч Эйми ЛаРүү гэр бүл нь донтолттой тэмцэлдэн байх хамгийн хүндхэн үеүдэд Бурханы баяр хөөр алга болж байсан талаар зүрх сэтгэлээсээ бичжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдвар бол Амьд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.hopeisalive.net