Итгэлийн аян дахь баяр хөөр: Сорилт дунд найдварыг олох ньЗагвар

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

7-с 1 дахь өдөр

2015 онд гэр бүлийн маань хувьд ямар ирээдүй хүлээж байгаа талаар бодох үед би үнэхээр цөхрөл, айдсаар дүүрсэн байдалтай байлаа. Донтолтын талаар эсвэл нөхөр минь үнэндээ архичин эсэх талаар надад ямар ч ойлголт байгаагүй. Би үнэхээр өрөвдөлтэй байгаагаа мэдэж байсан бас бүхий л амьдралынхаа туршид энэ зовлондоо гацсан гэдэгтээ үнэхээр итгэсэн байв.

Түүнд найдах замаар мөн хөтөч минь болох боломжийг Түүнд олгох замаар баяр хөөрт хүрэх итгэлийн аянд Бурхан намайг хөтөлсөн. Өнөөдөр би аз жаргалтай, найдвараар дүүрэн, хүчтэй бас баяр хөөртэй нэгэн болсон.

Та нарын зарим нь, Нөхөр минь өдөржингөө архи ууж байхад би хэрхэн баяр хөөртэй байх боломжтой вэ? Охин маань шоронд байхад би хэрхэн баяр хөөртэй байх боломжтой гэж? Хүү маань гудамжинд оронд гэргүй тэнүүчлэн байхад би хэрхэн баяр хөөртэй байх боломжтой гэж? хэмээн асууж болох юм

Таны аялж буй энэ итгэлийн аян хамгийн таагүй аян мэт санагдаж болох бөгөөд одоо та, Бурхан хаана байна вэ? Бид яагаад энэ аянд аялж байна вэ? Би яаж яг одоо баяр хөөртэй байх боломжтой гэж? Баг зүүн, бүх зүйл сайн сайхан байгаа мэт хуурамч дүр эсгэхээс үнэхээр залхаж байна гэж та бодож байж болох юм.

Бурхан энэ итгэлийн аянд яг таны хажууд байгаа—бидний яг хажууд алхан буй—мөн бид НАЙДВАРАА Есүст тавьж, Түүнд итгэх үедээ баяр хөөрийг олж авах боломжтой гэдгийг он жилүүдийн туршид би сурсан.

Намайг Эйми ЛаРүү гэдэг. Дараагийн хэдэн өдрийн туршид би өөрийнхөө түүхээс багахан хэсгийг мөн Есүст найдах хүчтэй найдвараа хэрхэн олж авсан талаараа та бүхэнтэй хуваалцах болно. Миний түүхээс та найдварыг олж аван улмаар та ч гэсэн энэ итгэлийн аяндаа баяр хѳѳрийг олж авах боломжтойг олж мэдээсэй гэж би найдаж байна.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Joy for the Journey: Finding Hope in the Midst of Trial

Бид дандаа үүнийг харж эсвэл мэдэрч чадахгүй байж болох хэдий ч... сорилтод орох үед маань ч хүртэл Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг Нэгэн. Энэ төлөвлөгөөг, Найдварыг олж авах нь үйлчлэлийн зохицуулагч Эйми ЛаРүү гэр бүл нь донтолттой тэмцэлдэн байх хамгийн хүндхэн үеүдэд Бурханы баяр хөөр алга болж байсан талаар зүрх сэтгэлээсээ бичжээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Найдвар бол Амьд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.hopeisalive.net

Холбоотой төлөвлөгөө унших