Бүгд ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүйЗагвар
Амьдралдаа Бурханы хүслийг олж мэдэх нь
Пастор болохын минь хувьд надаас хамгийн ихээр асуугддаг асуулт бол, "Бурханы хүсэл миний амьдралд зориулагдсан болохыг би яаж мэдэх вэ?"
Үүнийг олж мэдэхэд тань туслах дөрвөн алхамууд гэвэл:
- Бурханд зориулсан, Түүний хувьд хамгийн чухал хүсэл тэмүүллээ олж тогтоо
Бид Бурханы зүрхийг таньж мэдэх ёстой тэгснээрээ зүрхний хүсэл маань Түүнийхтэй ижил болох болно. Түүнд таалагдах бодлууд, хүслүүдтэй байхад минь Бурхан намайг зоригжуулаасай гэж би үргэлж залбирдаг. - Залбирахад болон Бурханы Үгийг уншихад зориулж цаг гарга
Түүний дуу хоолойг танихад энэ нь танд туслах болно. Өдөр тутмын залбирал минь иймэрхүү байдалтай байдаг: "Эзэн, Таны дуу хоолойг сонсоход бас энэ нь Та болохыг танихад надад туслаач, тэгснээрээ би Таны надаар хийлгэхийг хүсэх зүйлийг хийх болно." - Төрөлхийн билэг авъяас, чадвартаа анхаарал хандуул
Юунд гарамгай болох дээрээ анхаарлаа төвлөрүүл. Таны амьдрал дахь Өөрийнхөө төлөвлөгөөний дагуу Бурхан танд билэг авъяасыг өгдөг. Түүний хаанчлалыг барьж босгоход туслуулахаар Бурханы таны дотор байршуулсан зүйлсийг ашиглаж эхэл. Энэ бол таны амьдрал дахь Бурханы төлөвлөгөө юм. - Сүнсний хувьд төлөвшсөн хүмүүсээс зөвлөгөөг эрж хай
Бидэнд туслуулахаар хүмүүсийг Бурхан бидний амьдралд байршуулдаг. Зөвлөгөө авахад бэлэн бай. Амьдралдаа зориулагдсан Бурханы төгс хүслийг олж мэдэхэд бурханлаг зөвлөгчид таныг зөвхөн ойртуулах болно.
Амьдралдаа Бурханы хүслийг таньж мэдэхийг хүсэх тэдгээр хүмүүс Бурханд таалагдах хүсэлтэй хүмүүс байдаг. Түүний төлөвлөгөөг биелүүлэх ямар ч зорилгогүй байсан бол амьдралдаа зориулагдсан Бурханы хүслийг хүн яагаад мэдэхийг хүсдэг вэ? Танд зориулагдсан Бурханы хүслийг таньж мэдэх бол маш нандин хүсэл юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өдөр бүрийн уншлагын эшлэлүүдээр дамжуулан амьдралын бүх талбар дахь Бурханы төлөвлөсөн цагийг хэрхэн хүлээх, харилцаа холбоог хэрхэн эдгээх талаар суралцаарай. Бурханы хүслийн дагуу залбирч хэрхэн хүлээх вэ? гэдгийг олж мэдээрэй. Энэхүү чимээгүй цаг нь Маркус Гиллийн Хүн бүр ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүй гэдэг номонд суурилсан болно.
More