Бүгд ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүйЗагвар
Таатай бүстээ бүү хорогд
Өдөр тутам бидний амьдрал өөрчлөгдсөөр байдаг. Бидний харилцаа өөрчлөгддөг. Ажил төрөл маань ч өөрчлөгддөг. Тэр ч байтугай бид өөрсдөө дотроосоо өөрчлөгдсөөр байдаг. Ийнхүү өөрчлөгдөх нь хэвийн зүйл боловч бид Бурханыг хүлээнгээ өөрсдийн зорилгоо олж түүнийхээ төлөө явахдаа бидэнд хийх ёстой зүйлүүд гэж байдаг. Амьдрал бүтээлээр дүүрэн байдаг. Өөрийн зорилгоо олж нээхдээ бүтээлч бай. Хүсэл сонирхолтой зүйл чинь юу вэ? Бурхан өөрийг чинь тэр зорилгын төлөө хөтлөн явахыг хүлээнгээ тэрхүү сонирхож тэмүүлж байгаа зүйлээ хий.
Тэгээд бас урьд өмнө хийж үзэж байгаагүй зүйлийг ч оролд. Дэвшиж сайжрахын тулд Бурханаас өөрийн чинь дотор шинэ зүйл хийж өгөөч гэж гуй. Зүгээр л тав тухтайгаар санаа амар суух гэдэг бол таны зорилго биш шүү дээ. Таны алхам улам дээшээ бас гадагшаа чиглэх учиртай. Бурханы хайр болон халуун дулаан баяр хөөрийг амьдралынхаа нэг хэсэг болго. Бусдад туслахад анхаарлаа хандуулахад зориулан цаг гарга. Юуг ч хийсэн хэн нэгний зорилгыг хуулбарлахыг бүү оролд. Зүгээр өөрөөрөө л бай. Бурханы дуу хоолойг сонсож, Түүгээр өөрийгөө удирдуулж амьдарлынхаа зорилго чиглэлийг тодорхойлуул. Бурхан таныг амьдарлынхаа зорилгыг бүрэн дүүрэн биелүүлж, амьдралаа хамгийн сэтгэл хангалуунаар өнгөрөөж, өдөр бүр шинэ соргог сайхан амьдралыг үзээсэй гэж хүсдэг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өдөр бүрийн уншлагын эшлэлүүдээр дамжуулан амьдралын бүх талбар дахь Бурханы төлөвлөсөн цагийг хэрхэн хүлээх, харилцаа холбоог хэрхэн эдгээх талаар суралцаарай. Бурханы хүслийн дагуу залбирч хэрхэн хүлээх вэ? гэдгийг олж мэдээрэй. Энэхүү чимээгүй цаг нь Маркус Гиллийн Хүн бүр ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүй гэдэг номонд суурилсан болно.
More