Бүгд ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүйЗагвар
Тэвчээр гэдэг бэлэг
Хүлээх нь хараал биш харин ивээл юм. Тэвчээр бол Бурханаас ирдэг бэлэг билээ.
Эзэнийг тэвчээртэйгээр хүлээснээр Түүний сонорт хүрэх жимийг олж авдаг. Бурхан Өөрийг нь тэвчээртэй хүлээдэг хүмүүсийн залбирлыг сонсдог. Та Эзэнд найдан хүлээвэл Тэр аврал өгөхөөр ирнэ. Тэрээр таныг аюулгүй байдалд аваачна. Эзэнийг тэвчээртэй хүлээснээрээ та итгэл бишрэлийн бүхэл бүтэн шинэ төвшин өөд ахина. Эзэнийг хүлээж байгааг тань хүмүүс хараад, Эзэн танд юу хийж өгснийг тэд анзаарч мэдэх болно.
Таны хүлээлт Эзэнийг гэрчлэх гэрчлэл болж, Эзэн танд юу хийж өгснийг харсан хүмүүс Эзэнд найдан Түүнээс эмээх болно. Эзэнийг тэвчээртэй хүлээснээрээ та ивээгдэж зүрх сэтгэлээрээ хүчирхэгжинэ. Та Бурханыг тэвчээртэйгээр хүлээснээрээ бүхий л амь амьдралаараа Түүнд итгэдгээ илчилж, Бурхан таных шиг итгэлийг ямар ихээр шагнадгийг харуулна.
Эзэнийг тэвчээртэйгээр хүлээснээр хүртэх ивээлийн талаар гүнзгийрүүлэн ярилцахдаа би танд нэгэн зүйлийг санал болгож байна. Та Бурхан таныг хараа халамжиндаа багтаана гэдгийг мэдэж, зүрх сэтгэлээ хүлээцтэй байхад бэлтгэ. Тэгээд тэр үедээ ч гэсэн Бурханд итгэж найдах гэдэг чухам юу болохыг ойлгож аваарай.
day_1 Энэхүү сүүлийн өгүүлбэр дэх “тэр үе” гэдэг нь таны залбирлын хариу ил тод харагдах “тэр цаг агшин” юм.Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өдөр бүрийн уншлагын эшлэлүүдээр дамжуулан амьдралын бүх талбар дахь Бурханы төлөвлөсөн цагийг хэрхэн хүлээх, харилцаа холбоог хэрхэн эдгээх талаар суралцаарай. Бурханы хүслийн дагуу залбирч хэрхэн хүлээх вэ? гэдгийг олж мэдээрэй. Энэхүү чимээгүй цаг нь Маркус Гиллийн Хүн бүр ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүй гэдэг номонд суурилсан болно.
More