Бүгд ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүйЗагвар

Everybody Wants To Win But Nobody Wants To Wait

5-с 3 дахь өдөр

Таны харилцаан дахь Бурханы цаг хугацаа

Эзэн надад хандан нэгэн шөнө ярьж билээ. "Маркус, чи ямар нэгэн харилцаанд яаравчлах үед зовлон руу яарах нь бий шүү." гэж Тэр хэллээ. Эзэн надад хандаж эдгээр үгийг хэлэхэд энэ нь намайг үнэхээр хөдөлгөсөн. Тэр үед би романтик харилцаанд орохыг үнэхээр их хүсэж байлаа. Ганцаардмал мэдрэмж надад төрж байсан бөгөөд хүлээсээр би үнэхээр цөхөрч байв. Бусад хүмүүс ээлж дараалан гэрлэхийг нь би харж байсан ба би ч бас гэрлэхийг хүсэж байсан. Зөвхөн харилцаанд л байхын тулд хэнтэй ч гэрлэхэд бэлэн байсан мэт байв.

Бурхантай харилцах харилцаа бол хамгийн шилдэг харилцаа болохыг би хараахан ухаараагүй байсан.

Би эрт гэрлэсэн бөгөөд энэ гэрлэлт маань цуцлалтаар төгсгөл болсон. Дараа нь, би цаг гарган, тэр өвдөлтийг минь эдгээх боломжийг Бурханд олгох хэрэгтэй байсныг би ухаарсан. Ийнхүү ухаарах хүртлээ олон бүтэлгүйтсэн харилцаануудтай би нүүр тулсан. Бурханд өөрийгөө эдгээх боломжийг олгоорой гэж би таныг урамшуулахуйц байр сууринд би одоо байгаа болно.

Бүтэлгүйтсэн харилцаанаас эдгэрлийг олж авахыг хичээж байна уу эсвэл бүтэлгүйтсэн харилцааг тань засахад Бурханд найдаж байна уу хамаагүй үйл явцыг та хүндлэх ёстой болдог. Таныг шинэчлэх боломжийг Бурханд олго. Бурхан бүтэлгүйтсэн харилцааг тань засах чадвартай. Түүнд хайр, тэвчээр хангалттай байдаг. Түүний төлөвлөгөө юү ч байсан гэсэн хүлээлтий улирал тань дэмий хоосон зүйл биш гэдэгт та итгэх ёстой.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Everybody Wants To Win But Nobody Wants To Wait

Өдөр бүрийн уншлагын эшлэлүүдээр дамжуулан амьдралын бүх талбар дахь Бурханы төлөвлөсөн цагийг хэрхэн хүлээх, харилцаа холбоог хэрхэн эдгээх талаар суралцаарай. Бурханы хүслийн дагуу залбирч хэрхэн хүлээх вэ? гэдгийг олж мэдээрэй. Энэхүү чимээгүй цаг нь Маркус Гиллийн Хүн бүр ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүй гэдэг номонд суурилсан болно.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Маркус Гил болон Карисма Хауст талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://waittowin.com -с үзнэ үү