Бүгд ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүйЗагвар

Everybody Wants To Win But Nobody Wants To Wait

5-с 4 дахь өдөр

Зүрх, оюун бодол, биеийг чинь Бурхан эдгээх болно

Ихэнхдээ аливаа хүний хүлээлтийн улирал нь тэр хүний эдгэрлийн улирал байдаг. Энэ улиралд байхдаа залбирлынхаа хариултыг авах дээр анхаарлаа төвлөрүүлэхийнхээ оронд дахин эрүүл болох дээр анхаарлаа төвлөрүүлэхэд цаг гаргавал яах бол? Тиймээ, үүнд бие махбодын, сэтгэл санааны, сүнсний эрүүл мэнд ч бас багтдаг.

Бурханыг хүлээн байхдаа амьдралдаа эдгээгдэх хэрэгтэй байгаа хэсгийг олж харах нь үнэхээр чухал. Эдгэрэл бол зөвхөн бие махбодын эдгэрлээр хязгаарлагддаггүй. Бодол санаанд тань эдгэрэл явагдаж болно. Сэтгэл хөдлөлд чинь эдгэрэл явагдаж болно.

Бурханы Үг бол таны эмчилгээ мөн. Эдгэрэхэд хэрэгцээтэй бүхнээр таныг Бурхан хангахыг хүсдэг. Гэхдээ өөрийнхөө эдгэрэхийг хүссэн арга замаараа Бурханаар та эдгээгдэх боломжгүй. Таныг эдгээхийг хүссэн арга замаар эдгээх боломжийг нь та Бурханд олгох ёстой. Бурханд болоод Түүний үйл явцад та найдах ёстой. Магадгүй эдгэрэл таны хүссэн шиг хурдан болохгүй байж болох хэдий ч Бурханы үйл явц бол таны амьдралд зориулсан хамгийн шилдэг нь гэдэгт итгэх ёстой.

Бурханд өргөсөн өвдөлт бүхэн эдгэрэх болно гэдэг бол үнэн. Өнгөрсөн цаг үед та ямар их зовлонг туулсан чинь үүнд огт хамаагүй. Тэр таны бие махбодь, зүрх, оюун ухааныг эдгээр болно мөн эдгээрийг дахин үзэсгэлэнтэй болгох болно.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Everybody Wants To Win But Nobody Wants To Wait

Өдөр бүрийн уншлагын эшлэлүүдээр дамжуулан амьдралын бүх талбар дахь Бурханы төлөвлөсөн цагийг хэрхэн хүлээх, харилцаа холбоог хэрхэн эдгээх талаар суралцаарай. Бурханы хүслийн дагуу залбирч хэрхэн хүлээх вэ? гэдгийг олж мэдээрэй. Энэхүү чимээгүй цаг нь Маркус Гиллийн Хүн бүр ялахыг хүсдэг, харин хэн ч хүлээхийг хүсдэггүй гэдэг номонд суурилсан болно.

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Маркус Гил болон Карисма Хауст талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://waittowin.com -с үзнэ үү