Бос ГэрэлтЗагвар
Гэрлийн хүүхдүүд
Исаиа номд бид Иерусалимын ард түмэн эргэн тойрныхоо ертөнцийн харанхуйд болон өөрсдийн гэм нүгэлд хэрхэн баригдаж байсныг хардаг: “Тиймээс бидний дунд шударга ёс байхгүй, бид зөвт амьдрах талаар юуг ч мэдэхгүй. Бид гэрлийг хайдаг ч зөвхөн харанхуйг л олдог. Бид гэрэл гэгээтэй тэнгэрийг хайдаг ч харанхуйд алхдаг." (Исаиа 59:9).
Гэхдээ эш үзүүлэгч Исаиа тэднийг илүү дээр зүйлсэд дууддаг. Тэр тэднийг үнэн рүү дууддаг.
"Бос, Иерусалим аа! Гэрэл чинь бүгдэд харагдахуйцаар гэрэлтэх болтугай. Учир нь Эзэний алдар чиний дээр мандан гэрэлтэх болно. Шөнө мэт түнэр харанхуй нь дэлхийн бүх үндэстнийг бүрхэх авч харин Эзэнийн алдар чиний дээр мандаж, үзэгдэнэ." (Исаиа 60:1–2)
Таныг ч бас өндөрт дуудсан. Та харанхуйн урхинд ороогүй. Энэ ертөнцийн жинхэнэ гэрэл бууж ирээд хүний амьдралаар амьдарч, дараа нь Тэр таны төлөө өөрийн амиа өгсөн юм. Энэ дэлхий ертөнцийн харанхуй нь асар их мэт мэдрэгдэж болох. Бид заримдаа оролцдог харанхуйн зүйлс нь сэтгэл татам мэт санагдаж болох. Та Христийн гэрлийг гэрэлтүүлэхэд хангалтгүй санагдаж магадгүй. Энэ хэвээрээ л дайсан таныг үлдэхийг хүсэж байгаа! Энэ бол Исаиа номд бичигдсэн гүн харанхуй бөгөөд хүмүүс үүнд баригджээ. Гэвч дараа нь Исаиа хүмүүсийг босож, гэрэлт гэж хэлснийг бид мэдэж авсан.
Найз минь, би яг одоо үүнийг чамд хэлж байна, “[Энд өөрийн нэрээ орлуулан хэл], бос! Чиний гэрэл бүгдэд харагдах болтугай. Учир нь Эзэний алдар чиний дээр мандан гэрэлтэх болно."
Есүс рүү харцаа хандуулъя, Түүнд таны аливаа зүйлийг харах өнцгийг өөрчлөхийг зөвшөөр. Тэр бол бүх зүйлийн зохиогч, бүтээгч бөгөөд таныг ертөнцийн гэрлээр дамжуулан аль хэдийн ялсан зүйлсийн бодит байдлыг хараасай гэж Тэр хүсдэг.
Босож гэрэлтэх цаг нь болжээ. Дайсны худал хуурмаг дор амьдрахаа больж, Бурханы Үгийн үнэн дотор амьдарч эхлэх цаг нь болжээ. Өөрөөсөө гэрэлтэх гэж оролдохоо больж, илүүтэйгээр Есүсийг дотроосоо гэрэлтүүлэх цаг нь болжээ. Бүх дэлхий Эзэний алдрыг харж, мэдэхийн тулд чи Христийн гэрлийг гэрэлтүүлэх цаг нь болжээ. Чи үүнийг ойлгосон биз дээ, найз минь.
Бос, гэрэлт.
Эзэн минь, би Таны гэрлийг миний дотор бас надаар дамжуулан гэрэлтээсэй гэж хүсэж байна. Та ямар ч харанхуйгаас илүү агуу гэдэг үнэнийг өдөр бүр надад сануулаач! Амен.
Энэ төлөвлөгөө танд урам өгсөн гэж найдаж байна. Аллисон Голдены Бос, Гэрэлт төлөвлөгөөний талаар эндээс-с дэлгэрэнгүй үзнэ үү.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүмүүс ихэвчлэн "Бурханд ачаагаа өг" гэж хэлдэг. Тэгвэл хэзээ нэгэн цагт та ийнхүү гайхаж байв уу: Би үүнийг яаж хийх юм бэ? гэж. Эмтэрсэн энэ дэлхий дэндүү хүнд хэцүү мэт. Та Есүсийн гэрлийг гэрэлтүүлэхийг хичнээн их хүсэж байгаа ч, та өөрөө тэр гэрлийг харах гэж тэмцэлдэх үед энэ нь ямар байх бол. Энэхүү төлөвлөгөөгөөр бид дэлхий ертөнц хэдий харанхуй мэт санагдсан ч гэсэн бид Есүсийн төлөө хэрхэн гэрэл байх талаар суралцах болно.
More