Бос ГэрэлтЗагвар
Харанхуй дундах гэрэл
Би таны тухай мэдэхгүй ч гэлээ би л хувьдаа бусдад итгэл найдвар авчирдаг хүн байхыг хүсдэг. Би баяр хөөрөөр дүүрэн байхыг бас Есүсийн төлөөх тод гэрэлтэх гэрэл байхыг хүсдэг. Гэхдээ зарим өдрүүдэд харанхуй нөхцөл байдлууд дундаа гэрлийг олж харахад хэцүү байдаг. Намайг айдас, санаа зовнил, асуултуудаа Бурханы мөрөн дээр тавь хэмээн дуудаад надад амралтыг өгөхөө амласныг хэдийгээр би мэддэг ч гэлээ би өөрийн зүрх, оюун бодол дахь харанхуйтайгаа барилддаг.
Иохан 1:4-5 дээр Есүсийн талаар хэлэхдээ: "Түүнд амь байсан ба тэрхүү амь нь бүх хүн төрөлхтний гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад харанхуй түүнийг дийлээгүй юм." Өөрөөр хэлбэл, Есүс бол энэ дэлхийн гэрэл юм. Бид харанхуйд бүрэн автагдсан мэт санагдаж болох ч Есүсийн гэрэл нь бидний дотор бас бидний эргэн тойронд байгаа учир энэ харанхуй хэзээ ч биднийг дийлэхгүй.
Таны утаснаасаа харж буй бүх сөрөг эсвэл хэцүү зүйлс танд хамаарах албагүй. Ажил дээр тань таныг хүрээлэх сөрөг зүйлс нь таны амьдралд хандсан Бурханы төлөвлөгөөнд оролцож, нөлөөлж чадахгүй. Та амьдралынхаа өдөр хоног өнгөрөх үеэр харж буй тэр харанхуй таныг дийлж чадахгүй учир нь гэвэл Есүсийн нэрд хүч бий.
Харанхуй биднийг гацсан гэж хэлдэг аргатай. Энэ нь тэр биднийг удирддаг гэсэн мэдрэмжийг бидэнд төрүүлэхийг хүсдэг; гэхдээ үнэн гэвэл огт тийм биш. Харанхуй биднийг хянах, удирдах эсэхийг сонгох, эсвэл Бурханы тусламжтайгаар бид өөрсдөө хяналтыг гартаа авах хүч бидэнд бий. Дайсан биднийг харанхуй дунд гэрэлтэй байх боломжгүй гэдэг худалд итгүүлэхийг хүсдэг. Есүсийн бидэнд өгдөг найдварыг бид өөрсдөдөө тээхийг Сатан хүсэхгүй байгаа.
Христийн гэрэл хэрхэн болох вэ гэдгийг олж илрүүлэх нь өөрөө үйл явц юм, гэхдээ энэ нь таны чадвараас ч давсан процесс юм. Та энэ мөчид яг л байх ёстой газраа байж байгаа бөгөөд Тэр тантай хамт байгаа.
Эзэн минь, би таныг улам илүү таньж мэдэхийг хүсэж байна. Таны миний төлөөх, бусдын төлөөх бас энэ дэлхийн төлөөх зүрх сэтгэлийг би ойлгохыг хүсэж байна. Миний амьдралын ямар талбар дээр Таныг байгаасай гэж илүү ихээр эрж хайхыг та надаас хүсэж, дуудаж байна вэ? Танаас намайг сатааруулахыг хүсэж буй дайсны худал хуурмаг зүйлстэй тулалдахад надад туслаач. Тантай илүү ойр байхад надад туслаач. Тэгснээрээ Таны Гэрэл надаар дамжин гэрэлтэх болно. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Хүмүүс ихэвчлэн "Бурханд ачаагаа өг" гэж хэлдэг. Тэгвэл хэзээ нэгэн цагт та ийнхүү гайхаж байв уу: Би үүнийг яаж хийх юм бэ? гэж. Эмтэрсэн энэ дэлхий дэндүү хүнд хэцүү мэт. Та Есүсийн гэрлийг гэрэлтүүлэхийг хичнээн их хүсэж байгаа ч, та өөрөө тэр гэрлийг харах гэж тэмцэлдэх үед энэ нь ямар байх бол. Энэхүү төлөвлөгөөгөөр бид дэлхий ертөнц хэдий харанхуй мэт санагдсан ч гэсэн бид Есүсийн төлөө хэрхэн гэрэл байх талаар суралцах болно.
More